한국   대만   중국   일본 
Холокост ? Википедиа нэвтэрхий толь Jump to content

Холокост

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь
1945 оны 4 сарын 12 : Нордхаузэн лагерьт 20.000 хоригдол ?хсэн байв.

Холокост ( гре. [ ?λ?καυστον ] Error: {{Lang}}: text has italic markup ( help ) (латинчилбал: Holokauston): holos - "б?хэл" ба kaustos - "шатаасан" гэсэн утгатай ?г), м?н Шоах ( Еврей : ????? , (латинчилбал: ha'shoah ): "гай гамшиг, эмгэнэлт явдал"; иддиш хэлээр : ????? , (латинчилбал: churben буюу hurban ): "с?йрэл, м?х?л" [1] ) нь Адольф Хитлерийн удирдаж байсан Нацист Герман , т??ний холбоотнууд , т??ний талд ажиллагсдын хэрэгж??лсэн т?рийн дэмжлэгтэй ж??д??дийг системтэй устгах х?т?лб?р??р Дэлхийн хоёрдугаар дайны явцад Европын 6 сая орчим ж??дийг аймаглан устгасан явдлыг тодорхойлоход хэрэглэдэг нэр томъёо юм. [2]

Зарим эрдэмтэд Холокостын тодорхойлолтод бусад олон ард т?мнийг, тухайлбал католик шашинтнууд , польш угсаатнууд, цыганууд , З?вл?лтийн энгийн иргэд, З?вл?лтийн цэргийн олзлогдогсод, тахир дутуу х?м??с, ижил х?йстн??д, жэновагийн гэрч нар, бусад улс т?р, шашны ?рс?лд?гчдийг сая саяар нь системтэй устгасныг оруулах нь з?йтэй гэж ?здэг. [3] Энэх?? тодорхойлолтоор авч ?звэл, Холокостын хохирогчид 11 - 17 сая болно. [4]

Хавчилт шахалт, аймаглан устгах явдлыг ?е шаттай явуулжээ. Ж??д??дийг нийгмээс зайлуулах хууль Дэлхийн II дайн гарахаас олон жилийн ?мн? батлагдсан байв. Б??н??р хорих лагериуд байгуулагдаж, хоригдлуудыг туйлдаж буюу ?вд?ж ?хэх х?ртэл нь боолчлон ажиллуулж байв. Гуравдугаар Райх з??н Европт шинэ нутаг дэвсгэр эзлэхэд Айнзацгр?ппэн хэмээх тусгай анги нэгтгэл??д ж??д??дийг болон улс т?рийн ??р ?зэл бодолтнуудыг б??н??р нь буудан хороож байлаа. Ж??д??д болон цыгануудыг ачааны галт тэргээр б??н??р хорих лагерь руу ачих х?ртлээ геттонуудад б??гн??лж байв. Хорих лагерь х?рэх хэц?? бэрх замыг туулж амьд мэнд х?рсэн хоригдлуудын олонхийг хийн камерт хордуулж алж байв. Нацист Германы т?рийн аппаратын салаа м?чир болгон б??н??р хороох арга хэмжээг дэмжин оролцож байсан нь нэгэн Холокост судлаач эрдэмтний хэлснээр Германыг "аймаглан устгагч улс" болгожээ. [5]

Эшлэл [ засварлах | кодоор засварлах ]

  1. "Holocaust," Encyclopaedia Britannica , 2009 : "the systematic state-sponsored killing of six million Jewish men, women, and children and millions of others by Nazi Germany and its collaborators during World War II. The Germans called this "the final solution to the Jewish question ..."
  2. Niewyk, Donald L. The Columbia Guide to the Holocaust, Columbia University Press , 2000, p.45: "The Holocaust is commonly defined as the murder of more than 5,000,000 Jews by the Germans in World War II." Also see "The Holocaust", Encyclopaedia Britannica , 2007: "the systematic state-sponsored killing of six million Jewish men, women and children, and millions of others, by Nazi Germany and its collaborators during World War II. The Germans called this "the final solution to the Jewish question".
  3. Niewyk, Donald L. and Nicosia, Francis R. The Columbia Guide to the Holocaust , Columbia University Press , 2000, pp. 45-52.
  4. Donald Niewyk suggests that the broadest definition, including Soviet civilian deaths, would produce a death toll of 17 million. Google Books Estimates of the death toll of non-Jewish victims vary by millions, partly because the boundary between death by persecution and death by starvation and other means in a context of total war is unclear. Overall, about 5.7 million (78 percent) of the 7.3 million Jews in occupied Europe perished ( Gilbert, Martin . Atlas of the Holocaust 1988, pp. 242-244). Compared to five to 11 million (1.4 percent to 3.0 percent) of the 360 million non-Jews in German-dominated Europe. Small, Melvin and J. David Singer. Resort to Arms: International and civil Wars 1816-1980 and Berenbaum, Michael. A Mosaic of Victims: Non-Jews Persecuted and Murdered by the Nazis. New York: New York University Press, 1990
  5. Berenbaum, Michael. The World Must Know," United States Holocaust Museum , 2006, p. 103.

Гадаад холбоос [ засварлах | кодоор засварлах ]

  Commons: The Holocaust  ? Викимедиа зураг, бичлэг, дууны сан