Сэмбийн Гончигсумлаа

Сэмбийн Гончигсумлаа (* 1915 оны 2 сарын 18 -нд Баянхонгор аймагт ; † 1991 оны 11 сарын 25 Улаанбаатарт ) нь Монголын х?гжмийн зохиолч 1971 оны БНМАУ-ын Ардын Ж?жигчин юм.

Х?гжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа

Намтар [ засварлах | кодоор засварлах ]

1915 оны хоёрдугаар сарын 18-нд одоогийн Баянхонгор аймгийн ?лзийт сумын "Ихэн хашаатын худаг" гэдэг газар т?рс?н. 1928-1930 онд Баянз?рх уулын хошууны бага сургуульд, 1930-1933 онд Багшийн сургууль, 1933-1937 онд Эрх??д сурч байхдаа (Эрх?? хотод мал эмнэлгийн техникумд суралцан т?гсс?н) х?гжмийн курс т?гс?ж, Эрх??гийн радиогийн найрал х?гжмийн гиш??н болсон. 1937-1939 онд ?мн?говь аймгийн Луус суманд (одоогийн Дундговь аймгийн Луус сум) малын эмч, 1939 онд Улаанбаатар хотод орчуулагч багш, 1940-1943 онд улсын циркт х?гжимчин, 1943-1950 онд Москвагийн х?гжмийн их сургууль д х?гжмийн зохиолч, удирдаачийн мэргэжлээр (зохиомжийн багш Е.Месснер, олон хоолойн ухааны багш С.Богатырев, найрал х?гжмийн судлалын багш Д.Рогаль-Левицкий, удирдахуйн ухааны багш И.Дружинин) суралцаж т?гсс?н. 1950 оноос Улсын х?гжимт драмын театрт х?гжмийн зохиолч, удирдаач, 1958 оноос Х?гжим б?жгийн дунд сургуульд уран сайхны удирдагч, 1960 оноос Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны х?гжмийн ер?нхий з?вл?х, 1957 оноос Монголын х?гжмийн зохиолчдын холбооны зохион байгуулах товчооны дарга, 1964-1983 онд Монголын х?гжмийн зохиолчдын холбооны (хуучин нэрээр) даргаар сонгогдож байв.

Тэрээр 1991 оны 11 д?гээр сарын 25-ны ?д?р Улаанбаатар хотод насан ??д болжээ. Улаанбаатар хотын Х?гжим Б?жгийн Коллежийг х?гжмийн зохиолч С.Гончигсумлаагийн 80 насны ойгоор т??ний нэрэмжит болгожээ.

Шагнал [ засварлах | кодоор засварлах ]

1961 онд "Ган Хуяг" б?жгэн ж?жгээр БНМАУ-ын Т?рийн шагнал , 1965 онд БНМАУ-ын УГЗ , 1971 онд БНМАУ-ын Ардын Ж?жигчин цол, 1975, 1985 онуудад С?хбаатарын одон, 1975 онд ЗХУ-ын улс т?мний найрамдлын одон, 1983 онд Монголын х?гжмийн зохиолчдын эвлэлийн шагнал х?ртэж, 1975 онд БНАГУ-ын урлагийн академийн сурвалжлагч гиш??н болжээ. 1981-1985 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байв. Монголын орчин цагийн х?гжмийн тулгын чулууг тавилцаж ард т?мнийхээ урлан ургуулах их авьяас билгээр б?тсэн олон зууны х?гжмийн х?гжлийн уламжлалыг ?рн? дахины соёл иргэншлийн гол ололт болсон "сонгомол" х?гжмийн дэвшилтэй холбож манай х?гжмийн урлагийг шинэ т?вшинд авч ирсэн шинэчлэгчдийн нэг нь х?гжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа билээ.

Б?тээл??д [ засварлах | кодоор засварлах ]

Дуурь, б?жгэн ж?жиг [ засварлах | кодоор засварлах ]

  • "Буурал б?сг?й" х?гжимт драм 1954 он
  • "?нэн" дуурь 1957 он (1980-1981 онд шинэчлэн зассан)
  • "Ганхуяг" б?жгэн ж?жиг 1958 он
  • "Хошуу наадам" б?жгэн ж?жиг 1965 он
  • "С?нжидмаа" б?жгэн ж?жиг 1980 он

Симфони х?гжим [ засварлах | кодоор засварлах ]

  • Симфони удиртгал-найраглал 1950 онд
  • Симфони чуулбар 1952 он
  • МАХН-ын тухай симфони найраглал 1955 он
  • Симфони №1 1964 он
  • Симфони №2 1974 он
  • Симфони №3 (Г.Дмитровын дурсгалд) 1982 онд
  • Т?г?лд?р хуур найрал х?гжмийн концерт 1983 он
  • "Жарын жар" симфони удиртгал 1984 он
  • Виолончель найрал х?гжмийн концерт 1985 он
  • Симфони №4 1986 он
  • Симфони №5 (Э.Тельманы дурсгалд) 1988 он

Ц??х??л х?гжмийн зохиол [ засварлах | кодоор засварлах ]

  • "Бодол" т?г?лд?р хуурын аяз 1947 он
  • "Монгол б?жиг" т?г?лд?р хуурын аяз 1947 он
  • Хийл, т?г?лд?р хуурын сонатино 1951 он
  • Хийл, т?г?лд?р хуурын романс 1951 он
  • Оргилуун гурвал 1955 он
  • Хуучир, шударга, т?г?лд?р хуурын гурвал 1956 он
  • Шударга, т?г?лд?р хуурын рапсоди 1957 он
  • "Адуучны дуу" хийлийн чуулга 1974 он
  • "Романс" хийлийн чуулга 1977 он
  • Т?г?лд?р хуурын 24 прелюди 1978, 1979 он
  • Т?г?лд?р хуурын прелюди, токкато, хувилбар 1985 он

Т?г?лд?р хуурт зориулан ардын дуу найруулах болон ??рийн сэдэвт тулгуурлан 200 гаруй жижиг, бэсрэг хэлбэрийн б?тээл туурвисан.

Киноны х?гжим [ засварлах | кодоор засварлах ]

Дуу [ засварлах | кодоор засварлах ]

Тэрээр 60 гаруй дуу, романс туурвижээ.