한국   대만   중국   일본 
Чан Кайши ? Википедиа нэвтэрхий толь Jump to content

Чан Кайши

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь
Чан Кайши
Хувийн мэдээлэл
Т?рс?н 1887 он 10 сарын 31-ий ?д?р
Нас барсан 1975 он 4 сарын 5-ий ?д?р

Чан Кайши ( хял. ?介石 ; ханз. 蔣介石 ; латин галиг Chiang Kai-shek) (1887 он 10 сарын 31-ий ?д?р ? 1975 он 4 сарын 5-ий ?д?р) Тайванийн удирдагч б?г??д Гоминдан намын тэрг??н х?н юм. Хятадын иргэний дайнд Мао Зэдуны удирдсан коммунистуудад ялагдан Тайван арал руу зугатсан б?г??д эх газрын хятадаас тусдаа БНХУ-ыг байгуулсан байна. Монгол Улсын тусгаар тогтнолыг улайран эсэрг??цэгч б?г??д Гурван их г?рний удирдагч нарын шахалтанд орсны ?р д?нд Монгол Улсын тусгаар тогтнолын т?л?? б?х ард т?мний санал хураалт хийсний ?ндсэн дээр БНМАУ -ыг х?лээн з?вш??рс?н этгээд.

Намтар [ засварлах | кодоор засварлах ]

Манж чин улсын бадаргуулт т?рийн арван гуравдугаар жилийн есд?гээр сарын арван тавны ?д?р гол ?д(1887 оны 10 сарын 31-ий ?д?р ), жан жье ши жежаан мужийн фенхаагийн жен юйтэй давсан п??с аашаар дээр т?ржээ.

1925 оны гуравдугаар сард Гоминданы удирдагч, БНХУ-ын ер?нхийл?гч Сунь Ятсен нас барж эрх мэдлийн т?л?? амь ?рсс?н тэмцэлдээн эхэлж аллага, баривчилгааны дараа нэрт нийтлэлч Ван Цзинвэй Засгийн газрын тэрг??н болж Чан Кайши цэргийн удирдлагыг гартаа авчээ. Тэгээд Чан Кайши т?рийн дээд эрх мэдэлд х?рэхэд нь саад болж байгаа коммунистуудыг дийлэхээр шийдэхдээ Вампу цэргийн сургуулийн зарим удирдлага, ?Э-ийн удирдагчдыг баривчилж ажил хаялтын хорооны зэвсгийг хурааж Кантон хотод х?л хорих цаг тогтоов. Засгийн газрын тэрг??н Ван Цвинвэйг албан тушаалаас нь буулгаж хамтран з?тгэгч Тань Янкайг томилуулсан ч бараг б?х мэдлийг гартаа т?вл?р??лж чаджээ. 1926 оны долоодугаар сарын 1-нд Умардын аялалын тухай тунхаглал гаргаж бараг зуун мянган х?нтэй ?ндэсний хувьсгалт армийн командлагчаар Чан Кайшиг томилов. Т??ний удирдсан 7 корпусаас б?рдэх арми з?вл?лтийн нисгэгчдийн дэмжлэгтэйгээр Цинь хааны генерал У.Пэйфугийн цэргээс х?рш орших Хунань мужийг ч?л??лж Чанша хотыг булаан авав. Дараа нь милитарист генерал Сунь Чуаньфаны захирсан цэргийг бут ниргэж Наньчан, Цзюцзян, Нанжин зэрэг чухал хотуудыг эзлэв. Чан Кайшигийн удирдсан цэрэг Шанхай хотод д?х?н ирэх ?ед бослого гарч Чин улс ын цэрэг хотыг орхин зугтаж эхлэв. 1927 оны д?р?вд?гээр сарын 12-нд гоминданы цэрг??д Шанхай хотын япон болон европийн орнуудын армиудын хамгаалалтад байгаагаас бусад хэсгийг хяналтдаа авч коммунист нам, ?Э-ийн удирдагчид гээд нийтдээ таван мянга орчим х?ний амь насыг хороосон байна.

Чан Кайши удирдсан армийн цэргийн тоо бараг гурван зуун мянгад х?рч 1927 оны хавар гэхэд нийт хоёр зуун сая х?н амтай 7 мужийг ч?л??л??д байх ?ед Кантон хотод Ван Цзинвэй ирж тэр ?ед Уханы гэж нэрлэгдэх болсон Засгийн газрын тэрг??нээр дахин томилогдож Чан Кайшийг ?ндэсний хувьсгалт армийн командлагчийн ??рэгт ажлаас ч?л??лс?н тухай тушаал гаргав. Гэвч тэр ?ед цэргийн их х?ч захирч байсан Чан Кайши "Умардын аялалыг амжилттай дуусгах ??ргийг авсан." гэж уг тушаалыг эсэрг??цэв. Чан Кайши 1927 оны д?р?вд?гээр сарын 12-ны ?д?р т?р, засгийн эрх мэдлийг булаан авч Гоминданы Т?вийн г?йцэтгэх хорооны дарга, Хятад улсын ер?нхийл?гч, Зэвсэгт х?чний ер?нхий командлагч болж ер?нхийл?гчийн хувьд ??рт?? генералиссимус цол олгожээ. Нийслэлээр Наньжин хотыг сонгож эхнэр Сун Цинменээ Империализмыг эсэрг??цсэн холбооны тэрг??лэгч гиш??нээр сонгуулжээ.

Чан Кайшений 1940 зураг

Генералиссимус Чан Кайши милитарист генерал Сунь Чуаньфаны цэргийг бут цохиж 1927 оны долоодугаар сард з?вл?лтийн б?х улс т?р болон цэргийн з?вл?х??дийг нутаг буцааж Хунань мужид Мао Зедуны удирдсан "намрын ургацын бослогыг" найм, есд?гээр саруудад зэвсгийн х?чээр даржээ. 1927 оны наймдугаар сарын 8-ны ?д?р гэнэт огцорч Япон явж дараа оны нэгд?гээр сарын 6-ны ?д?р буцан иржээ. Энэх?? тактикийн ачаар Гоминданы засгийн газарт гарч болзошг?й байсан хагарлыг урьдчилан сэргийлж чаджээ. Б?х албан тушаалдаа дахин томилогдож эх орноо нэгтгэхийн тулд Умардын аялалыг ?ргэлжл??лэхийг тушаав. Шаньси мужийн цэргийн захирагч Ень Сишаний цэргийг нэгтгэснээр цэргийн тоогоо 700 мянгад х?ргэж Хаунхэ голыг гаталж 1928 оны зургаадугаар сарын 4-нд Бээжин хотыг гартаа оруулав.

1928 онд японтой дайтах нь тодорхой болж тавдугаар сард Цзинани хотын ойролцоо анхны байлдаан болжээ. Чан Кайши 1928 оны намар хоёр сая гаруй х?нтэй армиа удирдаж ХКН-ын цэрэг байрласан "з?вл?лтийн б?с нутаг" руу таван удаа давшилт хийснээс Германы Жанжин штабын даргын албан тушаалаас огцорсон генерал Ганс фон Сектийн удирдсан з?вл?х??дийн тусламжтайгаар хийсэн тав дахь давшилт нь амжилттай болж Хятадын Улаан Арми монголын хилийн з?гт ухарчээ.

1931 оны есд?гээр сараас хятад-японы хоёрдугаар дайн эхэлж япончууд 1932 оны хоёрдугаар сар гэхэд Манжуур ыг б?хэлд нь эзлэсэн байв. 1932 оны нэгд?гээр сарын с??лчээр японы адмирал Сезавагийн удирдсан тэнгисийн явган цэргийн ангиуд Шанхай хотод буудаллаж хятадын 19 д?гээр аялалын арми ухарч Гоминданы засгийн газар буулт хийж Японы хяналт дор Манж Го улс ыг 1932 оны хоёрдугаар сарын 18-нд зарлан тунхаглажээ. Генералиссимус Чан Кайши хятадын Улаан Армийн эсрэг дайн зарлаж ??рийнх?? нэр х?ндийг ?рг?х зорилгоор "х?х цамцтангууд"-ын нийгэмлэг байгуулж гоминданы армид цэвэрлэгээ явуулснаар т??ний нэр н?л?? багасаж дайтагч талд нь ашигтайгаар эргэжээ. 1936 оны намар Шэньси мужид хятадын Улаан Арми "дээрэмчидтэй хийх аян"-ныг сэргээсэн ч олигтой амжилтад х?рсэнг?й. Тэгтэл япончууд 1937 оны долоодугаар сарын 7-нд Лугоуцяо г??р дээр "ш?нийн маневр" хийж Ази тивд дэлхийн хоёрдугаар дайныг эхл??лжээ. Шанхайн ойролцоо десант буулгахад нь гоминданчууд эсэрг??цсэн ч дийлджээ. Чан Кайши нь цэргийн тоо нь олон боловч т??ний дайтах чадвар, командын удирдах чадвар, зэвсэглэл, хангамж, зохион байгуулалтаар нэн сул байсан армиараа Дэлхийн хоёрдугаар дайны ?ед японы эсрэг идэвхитэй тэмцэж чадааг?й юм. Хэдийгээр 3-5 сая х?нтэй арми командалж байсан боловч 1937-1945 онуудад олон удаа х?нд ялагдалд орж, хятадын нийт тугийн хамгийн сайн аж ?йлдвэржсэн т?дийг?й х?д?? аж ахуйн х?гжил б?хий нутгуудаа алдан холбоотнуудын дэмжлэгээр японы ц??н тоотой боловч маш чадварлаг байлдах чадавхи б?хий армийн довтолгоог арай ядан тогтоож байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны ?ед ЗХУ, АНУ , Их Британи гэсэн гурван г?рэн нацист Герман , Милитарист Японы эсрэг холбоотны эвслийн гол ц?мийг б?рд??лж байсан. Гурван г?рний удирдагч ЗХУ -ын И.В. Сталин , АНУ -ын Ер?нхийл?гч Франклин Рузвельт , Их Британы Ер?нхий сайд Уинстон Черчилль нарын 1945 оны 1 сард ЗХУ-ын Хар тэнгисийн эрэгт орших Ялта хотод хийсэн уулзалт хийсэн. Ялтын уулзалтаар Германыг ялсаны дараа Европ тив ба дэлхийн хэмжээнд н?л??ллийн х?рээгээ хэрхэн хуваах талаар тохиролцоог хийсэн байна. Холбоотон болох АНУ, Англи хоёр германыг ялсаны дараа ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцуулахыг х?ссэн байна. И.Сталин германыг ялсаны дараа Японы эсрэг дайныг эхл??лэх боломжтой гэхдээ дараах н?хцл??дийг биел??лсэн тохиолдолд дайнд оролцоно гэсэн байна. Сталины саналыг холбоотнууд з?вш??рс?н ба германыг ялсаны дараа дахин уулзаж асуудлуудаа нарийвчилан тогтоё гэж тохирсон байна. Сталины санал нь:

Энэх?? уулзалтын ?р д?нд БНМАУ буюу Монгол улсыг х?лээн з?вш??р?х асуудал ?ндсэндээ дэлхийн их г?рн??дийн хэмжээнд анх удаа х?лээн з?вш??р?гдс?н юм. Холбоотон г?рн??д Германыг ялсаны дараа Подстам хотноо хийсэн уулзалтаар дайны дараах дэлхийн хэмжээнд н?л??ллийн б?с??дээ хувааж авах талаар голлон тохирсон байна. АНУ, Их Британы жанжин штабын дарга нарын тооцоогоор Японыг ялахад 1-2 жил дахин дайтах шаардлагатай б?г??д х?н х?чний хувьд 1-2 сая цэргийн хохирол ?зэх б?г??д азийн эх газарт байгаа японы байлдааны хамгийн ?нд?р чадвар б?хий Квантуны армийг бут цохих нь бараг боломжг?й дээрх тооцоон дээр нэмж асар их хохирол ?зэх магадлалтай гэж ?зэж байжээ. Иймд Японы эсрэг дайнд ЗХУ-ын цэрэг, зэвсгийн х?чийг ашиглан богино хугацаанд ялах сонирхол б?хий байсан АНУ, Их Британы удирдагч нар ЗХУ-ыг японы эсрэг дайнд оролцуулах тухай саналаа удаа дараа Сталин болон ЗХУ-ын бусад удирдлагуудад х?рг??лж байжээ.

ЗХУ нацист Герман улсыг бут цохисны дараа 3 сар болоод японы эсрэг дайнд оролцох болмжтой б?г??д ингэхийн тулд Ялтын уулзалтаар тохиролцсон тохироог дахин баталгаажуулах шаардлага тавьсан байна. Энэ тохиролцооны нэг нь БНМАУ-ын одоогийн байгаа байдлыг буюу статус-квог хэвээр байлгах нэг болзол тавьсан байна. ??нийг АНУ, Их Британы удирдагч нар з?вш??рс?н б?г??д Сталины ятгалгаар энэ тухай Тайваньд албан ёсоор мэдэгдэх ??ргийг Рузвельт биечлэн авсан байна. Гурван их г?рний хамтарсан мэдэгдэлд БНХУ буюу Гоминдан намын удирдлага ихэд цочирдсон байна. Хятадын удирдагч Чан Кайши энэ талаар албан ёсны эсэрг??цлийг гурван г?рний удирдагч нарт удаа дараа ??рийн болон БНХУ, т??ний гадаад яамны нэрийн ?мн??с х?рг??лсэн т?дийг?й Гадаад яамны сайд Ван Си Зыг энэ талаар харилцан тохиролцон цуцлуулахаар ЗХУ, АНУ-д айлчлал хийхийг ??рэг болгон г?йцэтг??лж байжээ. Гэвч удаа дараагийн уулзалтуудаар х?лээсэн ??ргээ Сталин, Рузвельт нар сахин биел??лж, БНМАУ нь тусгаар улс болох тул БНХУ х?лээн з?вш??р?х ёстой гэж хариу шаардлага, дарамт ?з??лж эхэлсэн байна. Сталин нь ЗХУ-ын Сибирь , Алс дорнодыг хамгаалах бамбай б?с болох БНМАУ-ыг тусгаар улс болгон БНХУ-аар х?лээн з?вш??р??лэх тал дээр баттай зогсож байсан байна.

Ялтын болон Подстамын уулзалтын талаар Сталинаас мэдээлэл авсан Хорлоогийн Чойбалсан тэрг??тэй БНМАУ-ын удирдлага энэх?? тааламжтай н?хцлийг батжуулах, улмаар ??рийн хувь нэмрийг оруулах ??днээс:

  • ЗХУ-ын ?мн? холбоотны ??ргээ биел??лэх,
  • БНМАУ-ын тусгаар улс болох баталгааг харуулах,
  • БНХУ-ын хамаарч байсан боловч тухайн ?ед Японп эзлэгдсэн ?в?р Монголыг японы цэргээс ч?л??л?н ??рт?? нэгтгэх,
  • БНМАУ нь тусгаар улс б?г??д хангалттай х?чин чадал б?хий зэвсэгт х?чинтэй болохыг харуулахын тулд Японд эзлэгдсэн хятадын нутгийг ч?л??л?н т??ний х?ршийн хувьд ч?л??л?х ??рэг х?лээсэн болохоо харуулах зорилгоор ЗХУ-тай хамтран Японы эсрэг дайнд оролцохоор шийдвэрлэн 1945 оны 8 сарын 10-ны ?д?р Японы эзэнт г?рэнд дайн зарлан БНМАУ-ын Ардын Армийн ангиуд ЗХУ-ын Улаан Армийн ангиудтай хамтран 1945 оны ч?л??л?х дайныг эхл??лсэн б?г??д Хятадын цагаан хэрэм х?ртэл давшин байлдаж японы цэргийг бут цохилцсон байна.

Их г?рн??дийн шахалтанд орсон Чан Кайши 1945 оны 8-р сарын 14-нд "ЗХУ болон Хятад улс найрамдалт холбоо тогтоох хэлэлцээр" байгуулсан ба гэрээгээр БНМАУ -ын тухай 2 этгээд тохиролцохдоо "Японыг ялсны дараа, Гадаад Монголд Ард иргэдийн санал хураалт явуулахыг БНХУ-ын Засгийн газар з?вш??р?в. Т??ний ард иргэд тусгаар тогтнолыг сайшаах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв ард иргэдийн санал хураалтын д?н тусгаар тогтнолыг сайшаавал БНХУ-ын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь з?вш??рч байна" гэж заасан байна. Санал хураалтыг 1945 оны 10-р сарын 20-д явуулж Монголын ард т?мэн нэгэн дуугаар Тусгаар тогтнолын т?л?? саналаа ?гс?н нь Чан кайши тэрг??тэй БНХУ-ын удирдлагад х?нд цохилт болжээ.

Хятадын гоминданы Засгийн газар Гоминдан намын т?вийн байнгын хорооны 16-р хуралдаанаар Ар Монголын т?рийн тусгаар тогтнолын тухай санал хураалтын д?нг хэлэлцээд БНХУ, БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 оны 1-р сарын 5-ны ?д?р БНМАУ-ын тусгаар тогтнолыг х?лээн з?вш??рс?н байна. ??ний дагуу 1946 оны 1-р сарын 12-нд Хятадын Гадаад яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд манай улсын тусгаар тогтнолыг х?лээн з?вш??рч, баталсан тухай нот бичиг ир??лсэн юм. Уг нот бичигт “ Хятадын 34 оны 10 сарын 20-нд Гадаад Монголын ард т?мнээс явуулсан санал хураах ажлын д?нгийн тухай таны нотыг х?лээн авлаа. Энэ нь Гадаад Монголын ард т?мнээс ??рийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах Дээд з?вл?лийн тогтоол ёсоор Хятадын Засгийн Газар нь энэ ?др??с эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг х?лээснээ зарлана. ??нийг мэдэгдэхээр энэ нотыг илгээв” гэжээ.

Дэлхийн хоёрдугаар дайн Холбоотон г?рн??дийн ялалтаар дууссаны дараа Чан Кайши хятадыг дангаар захирах сонирхолтой байсан учир коммунистуудтай хэлэлцээ хийлг?й ??рт?? эрдэн иргэний дайныг наймдугаар сараас дахин ?рн??лжээ.

Квантуны армиас олзолсон зэр зэвсгийг з?вл?лтийн армиас шилж??лэн авсан ХКН-ын Улаан Арми улс орныхоо умард дорнод хэсгийн ?рг?н уудам нутгийг ч?л??л?х байлдааны ажиллагаа эхэлж 1948 оны 11 сар гэхэд Манжуурыг мэдэлдээ авч чадав. АНУ Гоминданы Засгийн газрыг Мао Зэдун ий толгойлсон ХКН-тай звлэр??лэх гэж оролдоод б?тэлг?йтэв. ХКН-ын цэрэг давшсаар гоминданы цэрэг аргаг?й тул ухарч Чан Кайши 1949 оны нэгд?гээр сард Хятадын улсын ер?нхийл?гчийн албан тушаалаас огцорч удалг?й т??ний удирдсан гоминданы дэглэм нуран унажээ. Чан Кайши м?н оны 12 дугаар сард ?нэнч цэрг??дээ дагуулан Тайваны арал, далайн эргийн Цюэмоу, Дачэнь, Мацу арлуудад ирж сууршив. Коммунист дэглэм Тайваньд халдсан тохиолдолд америкийн тэнгисийн цэргийн Долоодугаар флот т??нийг хамгаалах болно гэж Вашингтон албан ёсоор мэдэгджээ. 1949 оны 10-р сарын 1-нд Бээжинд Мао Зэдун БНХАУ байгуулагдсаныг тунхаглаж Чан Кайши Тайваны арал руу зугтаж аралын Хятадын ер?нхийл?гч болсон.

Б?гд Найрамдах Хятад Улсын Ер?нхийл?гч (1950), Зэвсэгт х?чний дээд командлагч. 1970-аад оны эхэн ?е х?ртэл тэрээр б?х Хятадын цорын ганц хууль ёсны удирдагчийн хувьд АНУ болон тэдний холбоотон орнуудын дэмжлэгийг х?ртэж байжээ.

Тэрээр амьдралынхаа с??лийн 26 жилийг ?нг?р??лсэн Тайваньд 1975 оны д?р?вд?гээр сарын 5-нд б??рний дутагдлын улмаас нас баржээ.

Чан Кайшийг нас барсаны дараа т??ний х?? Зян Зинго Тайваний шинэ Засаг захирааг удирдах болсон.

Цахим холбоос [ засварлах | кодоор засварлах ]

  Commons: Чан Кайши  ? Викимедиа дуу д?рсний сан