한국   대만   중국   일본 
Редактор ? Википедиа нэвтэрхий толь Jump to content

Редактор

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь

Редактор (Редактор. Еditor). Латины redigo- “хянах, засах, залруулах” гэсэн ?гнээс гаралтай нэр томъёо.

Редактор нэр томъёо [ засварлах | кодоор засварлах ]

Редактор гэдэг нэр томъёог утга зохиол, сэтг??л з?йн практикт энэ нэр томъёог ?ндсэн гурван утгаар хэрэглэдэг.

  1. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл д нийтлэх, нэвтр??лэх б?х т?рлийн б?тээл болон зохиогчийн номыг хянан найруулж, засах, з?вл?х эрх б?хий итгэмжлэгдсэн х?нийг редактор гэж нэрлэдэг. С??лийн ?ед хянан тохиолдуулагч, ариутган ш??гч, хянан найруулагч гэж орчуулж хэрэглэж байна. Гол ??рэг нь тухайн б?тээлийн алдаа, мадгийг илр??лэн арилгах, хэлний хэм хэмжээ, б?тэц зохиомжийн талаар зохиогчид з?вл?х, найруулгын хэм хэмжээг хангуулах, хэвлэл ийн технологи болон редакцийн газраас тавигдах шаардлагыг м?рд??лэхэд оршино. Редактор б?тээлийн хувь заяа, хариуцлагыг зохиогчийн нэгэн адил хуваалцдаг учир ихээхэн хариуцлагатай, х?нд хэц?? ажилд тооцогддог.
  2. Тогтмол хэвлэл ийн чиглэл, агуулга, ?нг? ?зэмжийг хариуцаж, захиргааны болон зохион байгуулалтын асуудлуудыг шийддэг удирдах ажилтныг бас редактор гэж нэрлэдэг.
  3. Радио, телевизийн байгууллагуудад нэвтр??лгийн зохиолыг бичиж, хянан найруулж бэлтгэдэг уран б?тээлийн ажилтныг хариуцаж буй ажлын онцлог, албан тушаалыг харгалзан ер?нхий, ахлах, туслах редактор болон нэвтр??лэг хариуцсан редактор гэдэг. Ер нь радио , телевиз , мэдээллийн агентлагуудад редактор гэсэн нэр томъёог сурвалжлагч, сэтг??лч гэсэн утгаар хэрэглэдэг явдал т?гээмэл юм

Редакторлах арга [ засварлах | кодоор засварлах ]

Редакторлах арга, ?е шат (Методы и этапы редактирования. Methods and steps of Editing).

Ном хэвлэл, ОНМХ-ийн редакцид эх бичвэрийг хянан боловсруулах ажилд:

  1. уншиж засах,
  2. хураангуйлан засах,
  3. боловсруулан засах,
  4. ??рчл?н засах гэсэн ?ндсэн д?рв?н аргыг хэрэглэдэг.

Уншиж засах арга [ засварлах | кодоор засварлах ]

Албан ёсны баримт бичиг зэрэг ?л засагдах мэдээлэлд ?г ?сгийн элдэв техникийн алдаа гарсан тохиолдолд уншиж засах аргыг хэрэглэнэ.

Хураангуйлан засах арга [ засварлах | кодоор засварлах ]

Эх бичвэрийг тогтмол хэвлэл, ном хэвлэлийн газрын тогтоосон м?р, хуудас, хэвлэлийн хуудсанд багтаахын тулд хураангуйлан засах шаардлага гардаг. Энэ бол эх бичвэрийн ?ндсэн агуулга, гол утга санааг ??рчл?хг?йгээр товчилж засах арга юм.

Боловсруулан засах арга [ засварлах | кодоор засварлах ]

Эх бичвэрийг б?хэлдээ зохиогчийн бичсэн х?рээнд ?лдээж, найруулга з?йн ??днээс хянан засаж, зохисг?й нэр томъёо, ач холбогдолг?й ?г хэллэг, ил?? мэдээллийг арилгах зорилгоор хянах аргыг боловсруулан засах гэж нэрлэнэ.

??рчл?н засах арга [ засварлах | кодоор засварлах ]

Утга зохиолын хэлийг эзэмшээг?й буюу муу эзэмшсэн зохиогчийн бичсэн з?йлийг хэвлэлд бэлтгэхэд ??рчл?н засах аргыг т?гээмэл хэрэглэдэг. ??нийг бичлэгийн ?нг? аясыг ??рчл?н найруулах ?йл явц гэж ойлгож болно.

Редакторлах ?е шат [ засварлах | кодоор засварлах ]

Найруулан засах ажил нь

  • эх бичвэрийн талбайд хийх тэмдэглэл,
  • гарчигт хийх засвар,
  • зохиомжийг сайжруулах засвар,
  • баримтыг магадлах засвар гэсэн ?ндсэн ?е шаттай гэж ?здэг.

Талбайд хийх тэмдэглэл [ засварлах | кодоор засварлах ]

Редактор анхны уншилтаар эх бичвэрийг шууд засахг?й б?г??д унших явцад юуг, яаж засах талаар зохих газарт нь тэмдэглэл хийгээд, дараа нь тэр тэмдэглэлийн дагуу зохиогч, эсвэл редактор засвар хийнэ. Энэ бол хянан найруулах ажлын эхний ?е шат юм.

Гарчигт хийх засвар [ засварлах | кодоор засварлах ]

Гарчиг б?тээлийн агуулга, ?зэл санаанд нийцсэн, энгийн, тодорхой, оносон байх шаардлагатай б?г??д хянан найруулах явцад энэ шаардлагын ??днээс засвар хийдэг. Аливаа б?тээлийн агуулгыг оновчтой, логик дараалалтай, з?в гаргах явдал т??ний зохиомжоос шууд шалтгаалдаг б?г??д хэрэв зохиогч дээрх шаардлагыг хангаж чадааг?й н?хц?лд редактор туслах болно. ??нийг редакторын з?вл?мжийн дагуу зохиогч ч хийж болно.

Зохиомжийг сайжруулах засвар [ засварлах | кодоор засварлах ]

Сэтг??л з?йд мэдээг зохиомжлох “ уруугаа харсан гурвалжин ”, эрчимт х?д?лг??ний нэгдэл, цаг хугацааны дараалал зэрэг тогтсон аргууд байдаг. Зохиогчийн эх мэдээллийг шаардлагатай гэж ?зсэн тохиолдолд дээрх аргын дагуу ??рчл?н зохиомжлох тохиолдол ц??нг?й гардаг.

Баримтыг магадлах засвар [ засварлах | кодоор засварлах ]

Редактор зохиогчийн ашигласан баримт, мэдээллийн ?нэн бодитой эсэхийг шалгах ??рэгтэй б?г??д хянах явцад илэрсэн алдаа мадгийг засахыг з?вл?х, шаардах эрхтэй байдаг. ?ндэслэл муутай баримт сэлтийг олноор ашигласан, эх сурвалж нь баталгааг?й, уншигчдыг т??р?гд?лд оруулах з?йл ашигласан бол редактор тухайн мэдээллийг нийтлэхээс татгалзах болно.

Энэ б?хэн нь редакторын ажил маш хариуцлагатай, нарийн т?вэгтэй, ?нд?р боловсрол, мэдлэг чадвар, дадлага туршлага шаарддаг х?нд ажил гэдгийг харуулж байна.