한국   대만   중국   일본 
Баатар-хот ? Википедиа нэвтэрхий толь Jump to content

Баатар-хот

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь

Баатар-хот ( Орос : Город-герой , Украин : М?сто-герой , белар. Горад-герой ) нь 1941 - 1945 онд болсон " Аугаа их эх орны дайн " ( Дэлхийн хоёрдугаар дайны х?рээнд болсон З?вл?лт-Германы дайн )-ы ?еэр Германы армийн т?рэмгийллийг шаргуу эсэрг??цэж, баатарлагаар тэмцсэн З?вл?лт Холбоот Улсын хотуудад олгосон цол юм. Нийт 12 хотод олгосон б?г??д Брест цайзад "Баатар-цайз" цол олгогджээ. Энэх?? цол нь хувь х?нд олгогддог З?вл?лт Холбоот Улсын баатар цолтой д?йцэх?йц шагнал юм.

Хуульд зааснаар Баатар-хотуудад ЗХУ-ын дээд одон Лениний шагнал , Алтан таван хошуу одон , баатар цолны батлахын хамт ЗХУ-ын Дээд З?вл?лийн тэрг??лэгчдээс олгогддог байв. М?н хотод баатар-хот гэдгийг нь илтгэх дурсгалын багана босгогдоно.

Баатар-хотууд [ засварлах | кодоор засварлах ]

Волгоград хотын с?лдэнд баатар-хот гэдгийг нь илтгэх "Алтан таван хошуу" одон д?рслэгдсэн байдаг.

Т??х [ засварлах | кодоор засварлах ]

Сталинградын тулалдаан ( Павловын байшин )
Севастополь дахь баатар-хотын дурсгалын самбар

"Баатар-хот" гэдэг хэллэг 1942 онд Правда сонинд хэрэглэгдэж байв. Албан ёсоор "Баатар-хот" гэдэг хэллэгийг хэрэглэсэн нь Дэлхийн хоёрдугаар дайны т?гсг?л ойртсон 1945 оны 5 сарын 1 -нд Иосиф Сталин Ер?нхий командлагчийн 20-р тушаалдаа "Баатар-хот Ленинград , Сталинград , Севастополь , Одессад ёслолын буудлага ?йлдэх тухай" тушаасан байдаг.

М?н Эх орны дайн эхэлсний 20 жилийн ойгоор 1961 оны 6 сарын 22 -нд Киев хотод Лениний одон олгож, Киевийн тулалдаанд гавъяа байгуулсан х?м??сийг "Киевийг хамгаалсны т?л??" медалийг бий болгон шагнажээ.

1965 оны 5 сарын 8 -нд Эх орны дайн дууссаны 20 жилийн ойгоор ЗХУ-ын Дээд З?вл?лийн тэрг??лэгчдийн тогтоолоор "Баатар-хот" гэдэг цолыг албан ёсных болгож, Ленинград, Волгоград, Киев, Севастополь, Одессагаас гадна Москва хот, Брест цайзыг шагнасан байна. Харин эдгээр хотууд "баатар-хот" болсон дурсгалын ?др?? 5 сарын 8-нд биш, анх уг нэр хэрэглэгдсэн 5 сарын 1 буюу 6 сарын 22-нд тэмдэглэдэг байна.

1973 оны 9 сарын 14 -нд Керчь , Новороссийск , 1974 оны 6 сарын 26 -нд Минск , 1976 оны 12 сарын 7 -нд Тула , 1985 оны 5 сарын 6 -нд Мурманск , Смоленск хотууд уг цолыг х?ртсэн юм.

1988 онд ЗХУ-ын засгийн газар "Баатар-хот" гэдэг цол олгохыг зогсоосон тул ийнх?? 12 хот, 1 цайз ийм цолтой болон ?лджээ. Гэхдээ 2005 оны 4 сарын 5 -нд ОХУ-ын Т?рийн Дум шинээр "Дайчийн алдарт хот" ( Город воинской славы ) хэмээх цолыг бий болгох тухай хуулийн т?слийг баталсан. Одоогоор Орёл , Ржев , Воронеж , Вязьма зэрэг хотууд нэр дэвшээд буй.

Зургийн цомог [ засварлах | кодоор засварлах ]

1965 онд ЗХУ-ын баатар-хотуудад зориулсан марк хэвлэгдэж гарсан аж.

Югослав улсад [ засварлах | кодоор засварлах ]

ЗХУ-аас гадна Югослав улсад "Баатар-хот" гэдэг цолыг хэрэглэж байсан. Дэлхийн хоёрдугаар дайны ?еэр Италийн армийн эзэрхийллийг баатарлагаар эсэрг??цэж тэмцсэн Любляна (одоогийн Словенийн нийслэл) хотод 1955 онд Холбооны Б?гд Найрамдах Социалист Югослав Улсын удирдагч Иосиф Броз Титогоос "Баатар-хот" цол олгожээ.

М?н ?зэх [ засварлах | кодоор засварлах ]