Японы ?ндэсний парламентын номын сан

Японы ?ндэсний парламентын номын сангийн т?в байр.

Японы ?ндэсний парламентын номын сан (япон. ?立???書館 дуудлага- Кокурицу Коккай Тосёкан, англи. National Diet Library of Japan ) ? Японы ?ндэсний цорын ганц номын сан. Японы парламентын гиш??дэд зориулж анх 1948 онд байгуулагдсан, дэлхийн хамгийн том номын сангуудын нэг юм. Зорилго боломжоороо АНУ-ын Конгрессын номын сантай д?йцэж очно. ?ндэсний парламентын номын сан Токио , Киото хотуудад ?ндсэн хэсг??д байрладаг байна.

Т??х [ засварлах | кодоор засварлах ]

Японы ?ндэсний парламентын номын сан нь 1890 онд Парламент бий болж Пэр??дийн танхимын номын сан, Т?л??л?гчдийн танхимын номын сан байгуулагдаж байсан байна. Харин энэ нь анх 1872 онд Боловсролын яамны дэргэд байгуулагдсан Эзэн хааны номын санг байгуулж байжээ.

?ндэсний парламентын номын сангийн албан ёсны нээлт с??лд 1948 оны 6-р сард 100 мянган боть номтой анх Уулзалтын ордонд (дайны ?ед дэлбэрсэн хуучин Акасака ордон) болжээ. Т??ний анхны захирал нь улс т?рч Токужиро Канамори, дэд захирал нь философич Масаказу Накай нар байв. 1949 онд ?ндэсний парламентын номын санг ?ндэсний номын сантай (хуучнаар Эзэн хааны номын сан) нэгтгэж, Японы цорын ганц ?ндэсний номын сан болжээ. ?мн? нь ?еногийн ?ндэсний номын санд хадгалагдаж байсан 1 сая боть тус номын сангийн фондоор аривжуулжээ.

1961 онд тус номын сан Японы Парламентын байрнаас холг?й Нагататё гэдэг газар шилж??лэн н??лгэсэн байна.

?йл ажиллагаа [ засварлах | кодоор засварлах ]

Японы хуулийн дагуу Японы хэвлэн нийтлэгчид хэвлэгдсэн б?х б?тээгдэх??нээ ?ндэсний парламентын номын санд илгээх ??рэгтэй. Энэ н?хц?л нь Япон судлалын талаарх дэлхийн шилдэг цуглуулгуудыг байнга б?рд??лэх боломжийг олгодог. Улсын хэвлэлийн газрууд 30 ширхэг хэвлэсэн б?тээгдэх??нээ, хувийн хэвлэлийн газрууд нэг ширхэг ?г?х ёстой б?г??д номын сангаас зах зээлийн ?нийн 50 хувийг т?лд?г байна. Номын сангийн ажилтнуудаас жил б?р хэвл??лдэг “Нихон Зенкоку Шоши” (日本全?書誌, ≪Японы улсын номз?й≫) номз?йн цуглуулгад б?х ном, тогтмол хэвлэлийг оруулдаг байна. Энэ байгууллага нь АНУ , Их Британийн т?в номын сангуудтай Засгийн газрын хэвлэл??дийг тогтмол солилцдог ажээ. Ном з?йг зохион байгуулахад соронзон хальс, 1971 оноос хойш мэдээллийн технологийг ашиглаж иржээ.

Японы ?ндэсний парламентын номын сан 1 т?втэй болон 27 мэргэжлийн чиглэлийн салбаруудтай ажээ.

Цахимжуулалт [ засварлах | кодоор засварлах ]

С??лийн жил??дэд тус номын сангийн англи , япон хэл дээрх цахим хуудас идэвхтэй х?гжин ажиллаж байна. Энэх?? цахим хуудсанд номын сангийн ер?нхий каталог, орчин ?еийн 60 000 ном, эртний 37 000 ном, Японы парламентын хурлын тэмдэглэл зэрэг баримт бичг??дийг шилж??лэн оруулдаг болсон байна.