한국   대만   중국   일본 
Цоохор ирвэс ? Википедиа нэвтэрхий толь Jump to content

Цоохор ирвэс

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь
Цоохор ирвэс
Оршин байсан хугацаа: Хожуу Плиоцен буюу т?р?? Плейстоценээс одоо х?ртэл

Ховордолтын зэрэглэл

Ховордох д?хс?н ( ОУБХХ ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Х?рээ: Х?вчт?н
Дэд х?рээ: Сээр нуруутан
Анги: Х?хт?н
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Т?р?л : Panthera
З?йл : Цоохор ирвэс
Латин нэр
Panthera pardus
Линней, 1758


Цоохор ирвэс ( Panthera pardus ) мийнхэн овгийн Panthera т?рлийн д?рв?н з?йл дундаа хамгийн жижиг нь; бусад гурав нь бар , арслан , ягуар . Урьд нь ?мн?д Ази , Африк даяар, Солонгосоос ?мн?д Африк х?ртэл тархаж байсан цоохор ирвэсийн тархалт ан, амьдрах орчны алдагдал зэргээс болж эрс хумигдсан б?г??д ?дг?? Сахаараас ?мн?х Африкт л голдуу тархсан. Т??нчлэн Пакистан , Энэтхэг , Энэтхэг-Хятадын хойг , Малайз , Хятадад алаг цоог тархалттай. Тоо толгой нь багассаар байгаагийн зэрэгцээ, тархац нутаг нь хумигдаж байгаа тул энэ з?йлийг ховордох д?хс?н з?йлийн тоонд оруулсан. Гэхдээ Panthera т?рлийн бусад з?йлтэй харьцуулахад тоо толгой олон. [1]

Цоохор ирвэс харьцангуй богино х?л, урт бие, том гавалтай. Биеийн т?рх байдлын хувьд ягуартай т?стэй боловч жижиг, туранхайвтар биетэй. ?с нь голдоо цэгг?й толботой тул ягуараас ялгагдана. Хар буюу маш бараан з?стэй, мелани цоохор ирвэсийг хар ирвэс гэцгээдэг.

Зэрлэгээрээ устааг?й ?лдсэн нь т??ний таарснаа барьдаг, янз б?рийн орчинд дасан зохицож чаддаг, цагт 60 орчим км хурдан явдаг зэрэгтэй нь холбоотой. Цоохор ирвэс бараг б?х з?йлийн амьтныг барьж иддэг. Ширэнгэн ойгоос, ц?лийн б?сэд х?ртэл нутаглана. Экологийн ??рэг роль нь Америк тив??дэд тархсан ойролцоо хэмжээтэй пуматай т?стэй.

Тайлбар [ засварлах | кодоор засварлах ]

  1. 1.0 1.1 Breitenmoser, U., Breitenmoser-Wursten, C., Henschel, P. & Hunter, L. (2008). Panthera pardus . IUCN 2008. IUCN ховордсон з?йл??дийн улаан ном. 9 October 2008-д авсан.

Лавлах материал [ засварлах | кодоор засварлах ]

Гадны холбоос [ засварлах | кодоор засварлах ]

  Commons: Panthera pardus  ? Викимедиа дуу д?рсний сан