한국   대만   중국   일본 
Фидель Кастро ? Википедиа нэвтэрхий толь Jump to content

Фидель Кастро

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь
Фидель Кастро
Fidel Alejandro Castro Ruz
Фидель Кастро

Б?гд Найрамдах Куба Улс
Кубын Коммунист Намын анхны Ер?нхий нарийн бичгийн дарга
Б?рэн эрхийн хугацаа: 1965 оны аравдугаар сарын 3 – 2011 оны д?р?вд?гээр сарын 19

Б?рэн эрхийн хугацаа: 1976 оны арванхоёрдугаар сарын 2 – 2008 оны хоёрдугаар сарын 24
Дэд ер?нхийл?гч: Анхны дэд ер?нхийл?гч:
Раул Кастро

Т?рс?н: 1926 оны наймдугаар сарын 13
Куба улс, Ольгин аймаг, Биран
Нас барсан November 25, 2016 (2016-11-25) (90 насалсан)
Куба, Хавана
Улс т?рийн нам: Кубын Коммунист нам
Эхнэр (н?х?р): Мирта Диас Баларт (1948-1955)
Делив Сото де Вилла(1980-)
Х??хэд: х??: Фиделито, Алекс, Александр, Алехандро, Антонио
охин: Алина, Анхелита [1]
Francisca Pupo [1]
Т?гсс?н сургууль: Хаваны Их сургууль
Мэргэжил: Хуульч
Шашин: Атеизм
Гарын ?сэг

Фидель Алехандро Кастро Рус ( исп. Fidel Alejandro Castro Ruz ( audio ) , 1926 оны наймдугаар сарын 13-нд т?рж, 2016 оны арван нэгд?гээр сарын 26-нд нас барсан) нь Кубын улс т?рч б?г??д ер?нхийл?гч ??р ажиллаж байв. [2] Кубын хувьсгалын голлон удирдагчдын нэг байсан Кастро 1959 оны хоёр сараас 1976 оны арванхоёрдугаар сар х?ртэл Б?гд Найрамдах Кубын Улсын хувьсгалт Засгийн газрын ер?нхий сайдаар ажиллаж байгаад БНКУ-ын Т?рийн з?вл?лийн болон Сайд нарын З?вл?лийн тэрг??ний албыг 2008 оны хоёрдугаар сарыг х?ртэл хашсан юм. Тэр Кубын Коммунист Намын ер?нхий нарийн бичгийн даргыг 1961 оноос 2011 он х?ртэл хашжээ.

Кастро чинээлэг гэр б?лд т?рж ?сс?н б?г??д хуульчийн мэргэжлээр суралцжээ. Хаваны Их сургуульд суралцаж байхаасаа л Кубын улс т?рийн тавцанд танигдаж эхэлсэн байна. Кастрог улс т?рд х?л тавих ?ед Америкийн Нэгдсэн Улсын улс т?рийг дэмжигч Фульхенсио Батист т?рийн эрхийг гартаа авч, улс оронд нь харгис дэглэм ноёрхож байв. Харгис дэглэмийн эсрэг Кастро тэмцэл ?рн??лэхэд хязгаарлагдмал байлаа. [3] 1953 оны Монкада хуаран руу дайралт б?тэлг?йтэж, т??ний дараахан баригдаж ш??хээр яллагдсан ч ч?л??л?гдс?н юм. Тэр Мексикт очин Батистын засгийн газрыг т?лхэн унагаж Кубыг эзлэн авахын т?л?? тэмцэгчдийн хамт бэлтгэж байгаад 1956 оны арванхоёрдугаар сард Кубад ирэн тэмцлээ эхл??лжээ. [4] [5]

1959 оны нэгд?гээр сарын 1-нд Кубад хувьсгал ялж [6] Батистын дарангуйлал ?г?й болж [7] , удалг?й Кастро БНКУ-ын ер?нхий сайд болсон ажээ. [8] Тэр 1961 онд Кубын Коммунист намын ер?нхий нарийн бичгийн дарга болж Кубыг нэг намын тогтолцоот социалист т?рийн статустай болгон ??рчл?в. 1976 онд Т?рийн з?вл?л, Сайд нарын З?вл?лийн тэрг??нээр томилогджээ. Т??нчлэн тэрбээр Кубын Хувьсгалт армийн тэрг??н захирагчийн албыг хашиж байв.

Кастро Вашингтон хотод айлчилж буй нь, 1959-04-15

Нарийн гэдэсний хагалгааны хагалгаа хийлгэх ?едээ урьд нь мэдэгдээг?й дуншиж байсан хоол боловсруулах эрхтний ?вчнийг илр??лэн [9] эрчимт эмчилгээ хийлгэх шаардлага байсан тул ??рийн д??, анхны дэд ер?нхийл?гч Раул Кастрод 2006 оны 7 дугаар сарын 31-нд гол удирдах албан тушаалаа шилж??лжээ. Кастрогийн эр??л мэндийн байдлаас шалтгаалж улс орны тэрг??нээр цаашид ажиллах боломжг?й болсон тул б?рэн эрхийн хугацаагаа дуусгавар болгосоноос хойш тав хоногийн дараа [10] [11] буюу 2008 оны хоёрдугаар сарын 24-нд Раул Кастро ?ндэсний Ассемблейд сонгогдсоноор Кубын ер?нхийл?гч??р томилогдсон билээ. [12] С??лд 2011 оны 4 д?гээр сарын 19-нд Намын даргын суудлаа м?н ч?л??лж ?гс?н байна.

Бага нас [ засварлах | кодоор засварлах ]

Ф.Кастрогийн эцэг- Анхель Кастро Аргис (1875?1956), Испаниас ирсэн цагаач, Кубад ирээд газар тариалан эрхэлж баяжсан, Эх- Лина Рус Гонсалеc (1903?1963) эцэг Касторгийн газар тариаланд тогоочоор ажиллаж байсан. Тэрээр Анхель Кастрогийн 5 х??хдийг т?р??лсэний дараа т??нтэй гэрэлсэн байна. Кастрогийн эцэг эх нь боловсролг?й х?м??с байсан ч х??хд??ддээ сайн боловсрол олгохыг хичээдэг байжээ. Фидель х?? багаасаа юмыг их сайн цээжилж гайхалтай ой тогтоолттой байсан тул сургуульд маш сайн сурдаг байсан байна.

Залуу нас [ засварлах | кодоор засварлах ]

1941 онд "Белен" шашны коллежид элсэн сурсан байна. Т??ний багш Лоренто "Фидель их зорилго тэм??лэлтэй, нэр х?ндэд дуртай х??хэд байсан" гэж с??лд т??нийг тодорхойлсон байна. Фидель байнга зодоонд оролцож,гар буутай явдаг байсан гэдэг. 1945 онд Фидель коллеж д??ргээд Хаваны Их сургуулийн эрх з?йн ангид орж суралцаад 1950 онд т?гсс?н байна. Оюутан ахуйдаа их даруухан амьдарч хувьсгалч Хосе Марти, Муссолини, Ленин, Сталин, Троцкий, генерал Примо де Риверу нарын номыг шимтэн уншдаг байжээ. Адольф Гитлерын ≪Mein Kampf≫ -ыг судалж айжээ. Энэ ?ед коммунистуудад тийм ч дуртай байгааг?й байсан. Нэг удаа тэрээр " Намайг Сталин болох юм бол би одоо ч коммунист болоход бэлэн байна" гэж байжээ.

Их сургуулиа д??ргээд Хавана хотод хувийн ?мг??л?л эрхэлж ядуучуудад хуулийн тусламж ?з??лдэг байсан байна.

Хувьсгалчид [ засварлах | кодоор засварлах ]

1950 оны с??лчээр "Кубын ард т?мний нам" /Ортодокс-шашны/-д элсэж 1952 оны парламентын сонгуульд намаасаа нэр дэвшихээр болж байсан боловч 1952 оны 3 дугаар сарын 11-нд Фульхенсио Батиста цэргийн эргэлт хийж Конгрессыг тарааж т?рийн эрхийг авсан юм. Фидель т?рийн эргэлт гарсан ?др??с л хувьсгалчдын эхний эгнээнд тэмцэж эхэлсэн байна.

Батистагийн Засгийн эсрэг тэмцлийн явцад т??ний элссэн ≪Ортодоксчуудын≫ нам тарахад Кастро тус намын хэсэг гиш??дийг нэгтгэж Батистын дэглэмийг унагахын т?л?? тэмцэлээ эхл??лсэн байна. Фидель Кастро болон т??ний н?х?д Сантьяго-де-Куба дахь Монкада болон Баямо хот дахь цэргийн ангиудыг эзлэхээр шийджээ. Энэ санаагаа г?йцэлд??лэхээр жил орчим бэлдэж 1953 оны 7 дугаар сарын 25-нд Сантьяго-де-Куба орчим Сибоней эдлэнд маш нууцаар 165 н?х?д цугларч "Эрх ч?л?? эсвэл ?хэл" гэж уриа гаргаж байжээ. Монкада Цэргийн ангийг эзлэх ажил б?тэлг?йтэж д?? Рауль болон Фидель Кастро нар баригдаж шоронд 15 жилийн хоригдох ял ш??хээс авсан байна.

1955 оны 5 дугаар сарын 15-нд Кастро 22 сар шоронд суусны эцэст б?х нийтийн ?рш??л??р суллагдаад 2 сарын дараа Мексик руу цагаачилсан байна.

Мексикт Фидель "7 дугаар сарын 26-ны х?д?лг??н" зохион байгуулж Батистаг т?лхэн унагаах бослогод идэвхитэй бэлдэж эхэлсэн ажээ.

1956 оны 11 д?гээр сарын 25-нд Фидель тэрг??тэй кубын хувьсгалчид /тэдний дотор аргентины эмч Эрнэсто Гевара байсан/ ≪Гранма≫ нэртэй моторт завиар Кубыг зорьсон юм.

Хувьсгал [ засварлах | кодоор засварлах ]

Мексикт байгуулагдсан хувьсгалчдын б?лэг Кубын з??н ?мн?д хэсэгт орших Сьерра Маэстра ууланд буух ёстой байсан ч ажиллагаа амжилтг?й болж тэдэн р?? цэрг??д дайрч, олон х?н алагдсан б?г??д олзлогдсон юм. Хоёр жижиг б?лг??д амьд ?лдэж, хэд хоногийн дараа ойд тохиолдлоор уулзсан байна. Эхэндээ тэд хангалттай х?ч чадалтай байгааг?й юм. Хувьсгалчид газрын шинэчлэлийг тунхаглаж, газар тариаланчдад газар тарааснаас болж ?йл явдлын шийдвэртэй эргэлт гарсан тул ард т?мэн асар ихээр дэмжиж, х?д?лг??н нь х?ч чадлаа нэмэгд??лж, Фиделийн цэрг??д хэдэн зуун дайчинтай болсон юм. Батиста хувьсгалт бослогчдыг дарахын тулд хэдэн мянган цэрг??д х?д?лг?с?н тэдний хэдэн мянга нь хувьсгалчдын талд орж, ??ний дараа хувьсгал улам хурдацтай явсан юм. 1957-1958 онуудад зэвсэгт босогчдын отрядууд партизаны дайны тактикийг баримтлан хэд хэдэн том жижиг ажиллагаа явуулж байсан юм. ??ний зэрэгцээ партизаны отрядыг босогчдын Арми болгон ??рчилж, ер?нхий командлагч нь Фидель Кастро болсон юм.

Т?рийн эрхэнд [ засварлах | кодоор засварлах ]

1959 оны 1 д?гээр сарын 1-нд босогчдын арми Хавана хот руу орж ирсэн. Батистаг т?лхэн унагсанд нийслэлийн х?н ам баяртай х?лээж авсан байна. Тэр ?д?р Батистагийн улс т?рийн ?рс?лд?гчид шинэ Засгийн газар байгуулж Мануэль Уррутиа т?р Ер?нхийл?гч, либерал хуульч Миро Кардона Ер?нхий сайд болж 1 д?гээр сарын 8-нд Цэргийн сайдаар Фидель Кастро томилогдсон байна. Гэвч тэрээр Засгийн газарт тэрг??лэх ??рэг г?йцэтгэхээ нэн даруй мэдэгдсэн байна. ??ний дараа 2 дугаар сарын 15-нд Ер?нхий сайд Миро Кардона огцорч, Фидель Кастро Засгийн газрын шинэ тэрг??н болжээ. 6 дугаар сард тэрээр ?мн? нь т?л?вл??д байсан ч?л??т сонгуулийг цуцалж, ?ндсэн эрхийг баталгаажуулсан 1940 оны ?ндсэн хуулийн ?йл ажиллагааг зогсоож, з?вх?н ??рийн зарлигаар улс орноо удирдаж эхэлсэн байна.

Хувьсгалыг хамгаалахын тулд олон мянган тооны цагдаагийн газар байгуулж Фидель голчлон америкчуудын эзэмшдэг томоохон аж ахуйн нэгж, банкуудыг улсын ?мч болгож байгаагаа зарласан байна.

Т??ний бичсэн номнууд [ засварлах | кодоор засварлах ]

Ганчаарчлан болон хамтран оролцсон б?тээл??д

  • Хямралын х?р?нг?т ёс: Дэлхий ба ?н??гийн улс т?рийн байдал , Ocean Press, 2000, ISBN 1-876175-18-4
  • Че: Дурдатгал , Ocean Press, 2005, ISBN 1-920888-25-X
  • Уулзвар руу Куба , Ocean Press, 1997, ISBN 1-875284-94-X
  • Фидель Кастро: Миний амьдрал: ??рийн намтраа ?г??лэх нь , Scribner, 2008, ISBN 1-4165-5328-2
  • Лектор Фидель Кастро , Ocean Press, 2007, ISBN 1-920888-88-8
  • Миний ?мн?х он жил??д , Ocean Press, 2004, ISBN 1-920888-09-8
  • Фидель ба Шашин: Фрай Беттотой Марксизм ба шашны онолын талаар х??рнэлдсэн нь , Ocean Press, 2006, ISBN 1-920888-45-4
  • Плаяа Гирон: Гахайнуудын булан : Америкт Вашингтоны цэргийн х?ч ялагдсан нь , Pathfinder Press, 2001, ISBN 0-87348-925-X
  • Улс т?рийн х?р?г: Фидель Кастрогийн т??хэн ?йл хэргийг эргэц??лэх нь , Ocean Press, 2008, ISBN 1-920888-94-2
  • Гаванагийн тунхаг , Verso, 2008, ISBN 1-84467-156-9
  • Фидель Кастрогийн шоронгоос бичсэн захидал , Nation Books, 2007, ISBN 1-56025-983-3
  • Дайн, арьсны ?нг??р ялгаварлах ?зэл ба шударга эдийн засаг: Х?р?нг?тний ёс с?йрсэн нь , Ocean Press, 2002, ISBN 1-876175-47-8

Эшлэл [ засварлах | кодоор засварлах ]

  1. 1.0 1.1 CANF.org
  2. http://www.telegraph.co.uk/news/worldnews/1579166/Fidel-Castro-resigns-as-president-of-Cuba.html
  3. DePalma, Anthony (2006). The Man Who Invented Fidel . Public Affairs. {{ cite book }} : Cite has empty unknown parameter: |month= ( help )
  4. Bockman, Larry James (1984). "The Spirit Of Moncada: Fidel Castro's Rise To Power, 1953 - 1959" . Retrieved 2006-06-13 . {{ cite web }} : Cite has empty unknown parameter: |coauthors= ( help ) ; Unknown parameter |month= ignored ( help )
  5. Sweig, Julia E. (2002). Inside the Cuban Revolution . Harvard University Press. ISBN   0-674-00848-0 .
  6. Audio: Cuba Marks 50 Years Since 'Triumphant Revolution' by Jason Beaubien, NPR All Things Considered , January 1, 2009
  7. Encyclopædia Britannica. " Encyclopedia Britannica entry for Fulgencio Batista" . Britannica.com . Retrieved 2010-01-13 .
  8. "1959: Castro sworn in as Cuban PM" . BBC News. 1959-02-16 . Retrieved 2006-06-06 .
  9. "Spanish newspaper gives more details on Castro condition" . CNN . Retrieved 2007-01-17 .
  10. Castro, Fidel (February 19, 2008). "Mensaje del Comandante en Jefe" (PDF) . Granma (in Spanish). Archived from the original (PDF) on 2006-11-24 . Retrieved 2008-02-19 . {{ cite news }} : CS1 maint: unrecognized language ( link )
  11. Castro, Fidel (February 19, 2008). "Message from the Commander in Chief" . Granma . Archived from the original on 2009-01-05 . Retrieved 2008-02-24 .
  12. "Raul Castro named Cuban president" . BBC . 2008-02-24 . Retrieved 2008-02-24 . Raul, 76, has in effect been president since and the National Assembly vote was seen as formalising his position.

Цахим холбоос [ засварлах | кодоор засварлах ]

Фидель Кастро
Фидель Кастрогийн тухай

Фидель Кастро Ер?нхийл?гчийн албанаас буусан нь