한국   대만   중국   일본 
Стив Жобс ? Википедиа нэвтэрхий толь Jump to content

Стив Жобс

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь
Стив Джобс болон iPad. Macworld 2010

1955 оны 2-р сарын 24-нд Сан-Франциско хотноо ирээд?йн компьютерын эзэнт г?рэн Apple компанийг ?ндэслэгч Стив Жобс мэндэлжээ.

Амьдрал [ засварлах | кодоор засварлах ]

Намтар [ засварлах | кодоор засварлах ]

Стивийн биологийн эх, ганц бие аспирант оюутан Жоанна Шибл х??хдээ тэжээх боломжг?йн улмаас х??хэдг?й хос Пол, Клара Жобс нарт жаал х??д сайн боловсрол олгоно гэсэн амлалтыг нь аван ?рчл??лжээ. Эхнэр, н?х?р Жобс ч хэлсэн амандаа х?рч Стив 17 настайдаа Портленд дэх Рид коллежид орсон боловч эхний улирал суугаад л тэндээсээ ??рийн х?сэлтээр гарсан юм. Тэрээр ингэх болсноо сургалтын т?лб?рт эцэг эхийнх нь хамаг хурааж хуримтлуулсан м?нг? урсаж, харин Стив ??р?? сургууль т??нд юу ?гч байгаа, ер нь сурах хэрэгтэй эсэхийг ойлгохг?й байсан гэдгээр тайлбарлажээ. ≪Амьдралдаа гаргасан хамгийн сайн шийдвэр энэ байлаа≫ хожим нь тэр дурссан байдаг.

Apple [ засварлах | кодоор засварлах ]

Сургуулиа орхисон Жобс жил хагас хиртэй коллежид ч?л??т сонсогчоор хичээлд суун, ≪Кола≫-ны шил т??ж хоолныхоо м?нгийг олж, ангийнхаа х??хд??дийн нийтийн байрны шалан дээр хоног т??р??лдэг байлаа. Дараа нь тэр эх орондоо эргэн ирж хэдэн жилийн ?мн? Hewlett?Packard компани дээр хийсэн зуны ажил дээр танилцсан Стивен Возняктай тааралджээ. Тэр ?ед л ??рийн бизнестэй болох санаа т??нд т?ржээ. Тухайн ?ед Воз, Жобс хоёр хоёулаа 20 нас х?рч байлаа. Тэд ??рсдийн бизнесээ “х?х хайрцаг” гэх алс холд дохио дамжуулах тусгай т?х??р?мж хийснээр эхл??лсэн байна. ≪Фирм≫ нь Жобсын эцэг эхийн гаражид байрлаж байлаа. Техникийн суут ухаантан Возняк, т?рм?л бизнесч Жобс бие биенээ маш сайн н?хд?г байв. ≪Х?х хайрцаг≫-тайгаа найз нар удаан зууралдааг?й б?г??д дараагийн алхам нь худалдахад зориулсан бэлэн компьютер угсрах ажил байсан юм. 1976 онд тэд гарааны 1, 3 мянган доллартайгаар ≪Apple Computer Co.≫ компаниа байгуулав. Компанийн эхний том захиалга нь орон нутгийн цахилгаан барааны дэлг??рт зориулан 50 ширхэг Apple I компьютерыг угсрах ажил байлаа. Харин хагас жилийн дараа Возняк, Жобс хоёр дэлхий дээр б??н??р ?йлдвэрлэсэн анхны персонал компьютер Apple II-оо гаргасан байна. Х?р?нг? оруулагчид олдож тэд Apple II-т м?нг? хаяж, 1980 оны с??л р?? компани ?ндэсний т?вшинд гарч ирсэн юм. Жобсын хувийн х?р?нг? 200 сая долларт х?рчээ. Тэр 25 х?рч байлаа. Компьютерын салбар дахь дараагийн томоохон алхам нь Жобсын ??р?? санаачлан гардан удирдсан Macintosh т?с?л байлаа. Хэт дав дув хийсэн тогтворг?й зангаасаа болоод тухайн ?еийн компанийн гол т?с?л Lisa компьютерыг боловсруулах ажлаас тэр зайлуулагдсан байлаа. Жобсын хор шар нь х?д?лж ашиглахад “тостероос ч амар” компьютер зохион б?тээх х?сэл эрмэлзлээр жиг??рлэсэн залуу инженер??дийн цомхон багийг б?рд??лж Mac-ийг боловсруулан танилцуулжээ. ??нээс удалг?й Жобсыг ≪Apple≫-аас халжээ. Тэрээр ?мн?х?н нь ≪Pepsi-Cola≫ компаниас ??р?? гуйж байж ≪Apple≫-д авчирсан шинэ г?йцэтгэх захирал Жон Скаллитай ааш зангаар таарааг?й хэрэг. Захирлуудын з?вл?л Скаллид итгэл ?з??лж Жобс гудамжинд гарчээ.

Pixar [ засварлах | кодоор засварлах ]

Хожим нь Жобс энэ н?хц?л байдал нь тэр амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргахад т?лхэц ?гс?н ?йл явдал байлаа хэмээн ярьсан байдаг. З?гээр сууж чаддагг?й Жобсын олны дунд нэр х?ндээ барж, хаашаа ч хамааг?й холхон зугтаах гэсэн х?сэл нь хэдхэн сарын дараа б?хнийг эхнээс нь эхлэх шийдвэрээр солигдсон юм. Дараагийн таван жилд тэр ≪NeXT≫, ≪Pixar≫ гэсэн хоёр ч компани байгуулж, ирээд?йн эхнэртэйгээ танилцжээ. Хожмоо ≪Pixar≫ нь дэлхийн хамгийн амжиллтай анимейшн студи болсон билээ.

Apple компанид буцаж ирсэн нь [ засварлах | кодоор засварлах ]

1996 онд хямралд орсон ≪Apple≫ компани ≪NeXT≫-ийг худалдан авчээ. Ийнх?? Стив Жобс дахин захирлуудын з?вл?лд орж, ≪Apple≫-ийн т?р (хожим нь байнгын) хэрэг эрхлэх захирал болсон юм. 2001 онд ≪Apple≫ анхын iPod тоглуулагчаа дэлхий дахинд танилцуулжээ. Ганцхан жилийн дотор т??ний худалдаа компанийн орологын ?ндсэн эх ??свэр болсон билээ. 2006 онд с?лжээний мультимедиа плейер Apple TV худалдаанд гарчээ. 2007 оноос iPhone худалдаанд гарч харин 2008 онд Жобс дэлхийн хамгийн нимгэн н??тб??к ? MacBook Air-аа танилцуулжээ. 2011 оны аравдугаар сарын 5-нд Стив Жобс нас барсан юм. Тэрээр 56 настайдаа нойр булчирхайн хорт хавдрын улмаас Калифорнид (АНУ) таалал т?гсчээ.