한국   대만   중국   일본 
Романтизм ? Википедиа нэвтэрхий толь Jump to content

Романтизм

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь

Романтизм нь чиглэл XIX зууны эхэнд ??ссэн ба Францын х?р?нг?тний хувьсгалаас ??дэлтэй. Уг хувьсгалын ?р д?нд сэтгэл дундуур ?лдсэн залуу ?еийнхний сэтгэлийн хямрал уг чиглэлийг бий болоход н?л??лжээ.

Эхний илрэл нь сэтгэл догдлолыг их гаргах эрмэлзлэл, нууц, далдын х?чийг бишрэх, дундад зууныг санагалзаж байсан зэрэг нь бодит амьдрал, хувьсгалт ?злээс холдуулж байв. Гэсэн ч романтизмд дэвшилтэд з?йл??д их байсан нь тэрг??лэх ??рэг г?йцэтгэхэд н?л??лс?н юм.

Давид Фридрих 1818 он

Х?гжмийн романтизм Х?гжмийн романтизм нь 19-р зууны х?гжмийн урлагт гол чиглэл нь байсан б?г??д хожуу ?едээ веризм, импрессионизм , экспрессионизм нарыг бий болгосон юм. Романтизмийн ?ед х?гжим нь уран зохиол, уран зураг, театртай нягт холбоотой байсан б?г??д ?ндэслэгч нь Франц Шуберт. Х?гжил нь улс орон б?рт ??р ??рийн гэсэн ?нг? т?рхтэйгээр явагдаж байлаа. Романтизм нь хувьсгалын ?зэлтэй холбоотой, эрх ч?л??, шударга ёсны т?л?? тэмцэлд уриалсан чиглэл юм. Дайсантай тулалдсан баатар х?н, тэмцлийн дундах т??ний зовлон, м?х?л зэрэг нь дэвшилтэд романтизмын гол сэдэв байв. Энэ сэдэв сэтгэл х?дл?л , уран сайхны шинэ хэллэгийг эрэх шалтгаан болж, ?нг?, гэрэл с??дэр, х?д?лг??н??р илэрч байлаа. 20-иод онд дэвшилтэт романтизм тэрг??лэх байрыг эзэлсэн. Зураачдын уран б?тээлийн зарчим Расин ба Шекспир , Италийн уран зургийн т??х зэрэг номуудад тод тусчээ.

Урлаг бол ажил хэрэгч, гавшгай з?йл б?г??д эрин ?еийн эрэлт хэрэгцээнд т?ргэн хариу ?гд?г гэж дэвшилтэт романтизм ?зээд классицизмын т?л??л?гчид цаг ?еэ тасархай, х?йтэн х?ндий, амьдралг?й, дэг жаяг, д?рэмд баригдсан байна хэмээн ш??мжилж байв. Романтистууд ?ндэсний т??х, ардын уран б?тээл, ?в?рм?ц б?хнээ х?гж??лэх, хурц дайчин амьдралыг шохоорхохыг нийтэд уриалж байсан юм. Уран зураач,зураасан зургийн нэрт б?тээлч Теодор Жерико(1791-1824) классицизмын номлолын эсрэг эрч тэм??лэлтэй, урлагийн т?л?? тэмцлийн магнайд явсан уран б?тээлч юм. Тэрээр Францын романтизмын уран зургийг ?ндэслэгч б?г??д сэтгэл х?дл?р??р д??рэн, Бурбоны монархийн эсрэг, капиталист ерт?нцийн эсрэг сэтгэлгээгээр амьсгалж байв. Романтизм гэдэг ?гийг т??ний урлагт зориулан хэрэглэсэн нэр томъёо гэж ?здэг. Тэрээр эртний хуучин сэдвээс татгалзаж, классицизмын дэг жаянаас ч?л??л?х б?тээлч хандлагыг урлагт нэвтр??лсэн билээ. Жерикогийн ажлууд орчин н?хц?лтэйг?? салшг?й холбоотой хэв шинжит амьд д?р??дийг гарган тавьж байлаа. Тэрээр ??рийн гэсэн уран сайхны хэллэгээ олсон, ??р??р хэлбэл, бодит хувь х?ний з?рчилд??нийг илэрхийлэх аргаа нээн олж чадсан тул романтизмыг г?н ?нэнийг мэдэрсэн чиглэл хэмээн ?здэг билээ.

Теодор Жерико 1817он Мед?зын сал

Жерико руалд т?рс?н ба К.Ж.Вернед 1714-1789 онд шавь оржээ. Верне дайн байлдаан, аж байдлын сэдвээр б?тээж байсан нь Жериког тухайн ?еийнхээ амьдралд ойр б?тээл туурвих сэтгэлийг т?р??лсэн байна. Дараа нь классицизмын т?гсг?л ?еийн т?л??л?гч П.Н.Герений урланд суралцаж байхдаа тухайн урлагийн хэвшмэл зогсонги байдлын эсрэг тэмцэх сэтгэлгээг т?р??лсэн байж магадг?й. Итали(1816-1817), англи(1820-1822), Бельги(1820), Францын нийслэлд ажиллаж амьдарч, урлагийн сонгодог ?втэй танилцаж н?дээ нээсэн нь т??ний уран б?тээлд ач тусаа ?гчээ. Олон авъяас билигтэнтэй учирсан боловч тэрээр Антуан Жан Грогийн авъяасыг хэнээс ч ил??д ?зэж бахдан биширч байв. Тэрээр Наполеоны дайны адал явдлуудыг д?рсэлж байсан учир т??ний б?тээл??д х?йтэн ёслолын маягтай байсан боловч шууд дагасанг?й, тиймээс ч Жерикогийн б?тээл дайчин амьдралтай, сэтгэл х?дл?м хурц ?нг??р д??рэн болсон байдаг. Тухайлбал, <<Давшилтад орж буй эзэн хааны морьт хорооны дарга>>(1812) б?тээлд Францын арми Орос орон руу довтолж байсан т??хэн ?йл явдлыг харуулна. Уг б?тээлд захирах х?ч чадал, баатарлаг д?р тод гарч чадсан юм. ??нтэй зэрэгцэн айсуй эмгэнэл ч харагдах шиг болдог. Дэл с??лээ хийсгэн огцом х?ч авсан морь цэргийн даргыг тулалдааны аймшигт талбар руу аван одож байна. Цэрг??дээ дайнд уриалж байгаа цэргийн даргын х?д?лг??н зургийг эрчимтэй, х?д?лг??нтэй, амьд болгон харуулж байна. <<Шархадсан цэргийн дарга>>(1814) тулалдааны талбараа орхиж байгаа нь т?р??чийн зургийн ?ргэлжлэл юмуу, эсрэг хувилбар гэлтэй. Х?л дээрээ арайхийн тогтож байгаа энэ х?н итгэлг?й, айсан, сандарсан, зовсон байх нь ?зэгчдэд нэн итгэл ?нэмшилтэйн дээр франц т?мний сэтгэл санааны илэрхийлэл болсон гэлтэй. Италид аялал Микеланжелогийн уран б?тээлтэй танилцсан явдал с?рлэг хэллэгтэй б?тээл туурвихад дэмжлэг болжээ. <<Ром дахь морин уралдаан>>(1817) б?тээлд уралдаанд орж байгаа морьд с?рлэг, цоглог хэллэгтэй болсон байна. Тэрээр Францад буцаж ирээд баатарлаг ?йлсийг харуулсан б?тээл??дийнхээ оргил нь болсон << <<Мезуда>> х?лгийн с?йрэл>> (1818-1819) зургаа б?тээжээ. Туршлагаг?й ахмадын балгаар Сенегалийн эрэгт с?йрсэн х?л?г онгоцны 140 х?нээс 15 нь ?хлийн ирмэгт аврагдсан тухай т??хийг 700х500 см хэмжээний аварга хавтгайд б?тээсэн билээ. Тэнгэрийн хаяанд ?зэгдэх х?л?г онгоцыг мэдрэхээ байсан ?хл??т, галзуурсан х?м??с ?р?вдм??р х??рхийлэлтэй харагдана. Гэвч хувь заяа т?шиж, х?л?г аврагдаж байгаа тухай з?н бэлгэдлийн санаа агуулсан уг б?тээлд Романтизм хэмээх нэр томъёо нэн зохисон хэмээдэг билээ.

Эжен Делакруа (1798-1863) романтизмын гол т?л??л?гч б?г??д т??ний уран б?тээл нь эрх ч?л??нийх?? т?л?? тэмцэгчдийг г?нээ хайрлан дэмжиж, сайн ?йл хэрэг, шударга ?нэний ялалтад бат итгэн тэмцэж байсны тод жишээ болж байдаг. Алдарт зураач Делакруа уран зураг, зураасан зураг т?дийг?й с?рлэг б?тээлээрээ нэрд гарсан т?дийг?й ?нг?ний нэгдэл, хослол, зохицлын нарийн онолыг анх удаа шинжлэх ухааны ?ндэслэлтэйгээр боловсруулсан билээ. 1822 онд <<Данте Вергилий хоёр>> зургаараа анх ?зэсгэлэнд оролцсон ба уг зохиомж нь хурц сонин ?нг? аяс, уран д?рслэл, эмгэнэлт байдлаараа нэн содон юм. <<Хиосынхныг харгисласан нь>>(1824) гэдэг цаг ?еийнхээ эмгэнэлт ?йл явдлыг х?нд?ж зурсан б?тээл нь б?р ч их сэтгэгдэл т?р??лж байлаа. Энэ зурагт Туркийн булаан эзлэгчдийн эсрэг грекийн ард т?мний баатарлаг тэмцэл, цаг ?еийнхээ чухал ?йл явдлыг хэрхэн ?зсэн зураачийн ?зэл бодол, хурц мэргэн санаа тод тусчээ.

Делакруагийн зард гарсан б?тээлийн тоонд Т?мнийг эрх ч?л??нд уриалагч (1830) гэдэг уран зураг орно. Зохиомжийн т?в хэсэгт эрх ч?л??ний т?л?? тэмцэгчдийн тугийг ?нд?рт ?рг?ж яваа шантаршг?й зоригт б?сг?йн д?рийг б?тээжээ. Амьдралын бодит ?нэнийг уран сайхны д?рээр илэрхийлэх уран зургийн аргыг ч?л??тэй хэрэглэж, домгийн болон т??хийн олон д?рийг хамтатган б?тээсэн энэ гайхамшигт туурвилд ?хэшг?й м?нхийн бэлгэдэл болсон домогт х?? Гаврош х?ртэл хоёр гартаа буу барин тэмцэж явна. Нимгэн цагаан хувцастай б?сг?й хайрган дундаар н?цгэн х?л??р?? урагш алхан, босогчдыг араасаа уриалан дуудаж, гартаа б?гд найрамдах улсын гурван ?нгийн туг барьж, ойртон ирж буй ялалтын бэлгэ тэмдэг болгон дээш ?нд?рт хийсгэжээ. Зураач 1831 онд Дорно дахины Алжир, Мароккоор аялах ?едээ хурц нар ээсэн ганган байгаль, гоо ?зэсгэлэнт б?сг?йч??д, салхинд дэрвэсэн ?рг?н халхгар хувцастай эрэгтэйч??дийг олон янзаар д?рсэлж байв. Адал явдлаар д??рэн ав хомрогын тухай олон б?тээлийн дотроос <<Арслан, бар агнасан нь>> сэдвээр н?д хужирлам сайхан б?тээл туурвижээ. Алжир б?сг?йч??лийн ?в?рм?ц амьдрал, аж т?рлийг х?руулсан <<Алжир эмэгтэйч??л т?рх?мд??>>(1834), <<Марокко дахь еврейн хурим>>(1841) зэрэг олон зураг зуржээ. Дорно дахинд т?р зуур хийсэн аялал нь зураачийн цаашдын уран б?тээлд чухал ач холбогдол г?йцэтгэв. Делакруа т??хийн гол х?ч бол ард т?мэн гэдгийг уран б?тээлдээ цохон хэлж, ?нг?рс?н ?еийн т??хэн ?йл явдалд эргэн хандаж <<Траяны т??х>>(1840), <<Константинополийг загалмайтнууд эзлэн авсан нь>>(1840) зэрэг алдарт зургаа б?тээжээ. Тэрээр Парисын олон орд харшийн хана, адрыг чимэглэсний сацуу Гёте, Байрон, Шекспирийн зохиолын чимэглэл, тайлбар зургийг зуржээ. Романтизмийн б?тээлчид нь ямар нэгэн тодорхой нэгдсэн х?т?лб?р байгааг?й б?г??д тэдгээр нь хоорондоо орчин ?еэ д?рслэх талаараа нэгдэж байв.