Маркус Вольф

Маркус Вольф /1923-2006/

Макус Иоханнес Вольф ( Герман : Markus Johannes Wolf ; 1923 оны нэгд?гээр сарын 19-нд Хехинген хотод т?рс?н, 2006 оны арваннэгд?гээр сарын 9-нд Берлин хотод нас барсан) - 1958-1986 онуудад Б?гд Найрамдах Ардчилсан Герман Ард улсын (БНАГАУ) Аюулаас хамгаалах яамны Тагнуулын ер?нхий газрын дарга. Улсын аюулаас хамгаалахын хурандаа генерал цолтой х?н.

Намтар [ засварлах | кодоор засварлах ]

Маркус Вольф нь эмч, германы зохиолч, улс т?рийн з?тгэлтэн Фридрих Вольф болон т??ний эхнэр Эльза Драйбхольц нарын гэр б?лд т?ржээ. Аав нь шашин ш?тлэгтэй еврей гэр б?лээс гаралтай, коммунист х?н байсан. Маркусын д?? нь БНАГАУ-ын Урлагийн академийн ер?нхийл?гч, кино найруулагч Конрад Вольф юм. 1933 онд ?ндэсний социалист /фашист/ нам германы Засгийн эрхэнд гарсны дараа гэр б?лээрээ Швейцараар дамжин Франц руу, дараа нь 1934 онд ЗХУ-д цагаачилжээ.

Москвад Маркус Вольф Карл Либкнехтийн нэрэмжит Герман дунд сургуульд сурч байжээ. Сургууль хаагдсаны дараа Москвагийн Краснопресненскийн д??ргийн 110-р сургуульд ?ргэлжл??лэн суралцжээ. 1940 онд Москвагийн нисэхийн дээд сургуульд элсэн орсон. 1942 онд тэрээр Германы Коммунист намын гиш??н болж, т??ний удирдлагын заавраар дээд сургуулиа орхиж, Уфа хотын ойролцоох Кушнаренково дахь Коминтернийн сургуульд илгээж, гадаадад нууц ажил явуулах сургуульд сурчээ.

Гэсэн хэдий ч 1943 оны 5-р сард Коминтерн татан буугдаж сургууль хаагдсан байна. Энэ ?ед Германы Коммунист намын удирдлага Маркус Вольфыг Москвад дуудаж, "Ч?л??т Герман"-ы хорооны радио станцад х?тл?гч, редактор, тайлбарлагчаар ажиллуулж байжээ. 1944 онд тэрээр Германы коммунист Франц Штенцерийн охин Эмми Штенцертэй танилцаж гэрлэсэн байна. 1945 оны есд?гээр сард Берлиний радиогийн сурвалжлагч т??нийг дайны гол гэмт хэрэгтн??дийн ш??х хурлыг сурвалжлуулахаар Нюрнберг р?? илгээж байсан.

1949 оны 10-р сард БНАГАУ байгуулагдаж Маркус Вольф Москва дахь БНАГАУ-ын дипломат т?л??л?гчийн газарт ЭСЯ-ны з?вл?х??р ажилласан.

1951 оны 8 дугаар сард т??нийг з??н германы улс т?рч Антон Акерманн Берлинд дуудаж улс т?рийн тагнуулын албыг тэрг??лэхийг санал болгосон байна. Маркус Вольф 1951 оны 8 дугаар сарын 16-нд байгуулагдсан ?нг?л?н далдлах зорилгоор Эдийн засгийн судалгааны х?рээлэнгийн халхавч дор байрлах Гадаад тагнуулын байгууллагад ажиллах болжээ.

1952 оны арванхоёрдугаар сард Маркус Вольф Гадаад тагнуулын газрын даргаар томилогдсон. Эхэндээ тагнуулын ажилтан, нууц ажилтнуудын орон тоо маш ц??х?н байсан гэж Вольф дурссан байдаг. 1953 оны с??лээр 12 нууц ажилтнууд гадаадад ажиллаж байсан б?г??д гучаас д?чин х?н нэмж орохоор бэлтгэж байв. Тагнуулын ажилд онцгой х?ндрэлтэй з?йл бол гадаадын олон улс орнууд БНАГАУ-ыг х?лээн з?вш??р?х??с татгалзаж, хууль ёсны т?л??л?гч ажиллах боломжтой Элчин сайдын яам байхг?йгээс з?вх?н нууц тагнуулын аргыг ашиглах шаардлагатай болсон онцлогтой байжээ.

1960-аад онд БНАГАУ-ын гадаад тагнуулын алба ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооныхонтой /КГБ/ нягт хамтран ажиллаж, Ази, Африкийн орнуудад хувьсгалт х?д?лг??нийг "экспортлох" ажлыг хийж байжээ. 1986 он гэхэд ЭСЯ-ны албан ёсны ажилтнууд, туслах агентуудыг тооцохг?йгээр БНАГАУ-ын гадаад тагнуулын албанд нэг мянга таван зуу орчим нууц агентууд ажиллаж байжээ. Тэдний олонх нь нэлээд ?нд?р албан тушаал хашиж байсан: жишээлбэл, Гюнтер Гийом ХБНГУ-ын Канцлер Вилли Брандтын туслахаар ажиллаж байсан т??хтэй.

1986 онд тэтгэвэртээ суусан. 1989 оны 3 дугаар сард тэрээр "Тройка-б?тээгдээг?й киноны т??х" номын танилцуулга дээр анх олны ?мн? ил гарч ирсэн. Берлиний хана нурснаар тэрээр ЗСБНХУ-д цагаачилж, Оросын 8 дугаар сарын т?рийн эргэлтийн дараа Австриас улс т?рийн орогнол х?ссэн боловч эцэст нь 1991 оны 9 д?гээр сард эх нутаг Герман руу буцаж ирэхээр шийдэж, баривчлагдаж, 11 хоног хориод дараа нь т??нийг батлан ??даалтад гаргасан байна. Домог болсон Маркус Вольфийн ??рийнх нь хэлснээр байцаалтын ?еэр тэрээр БНАГАУ-ын гадаад тагнуулын ажилтнуудаас хэнийг ч нэрлээг?й байна.

Тэрээр 2006 оны арваннэгд?гээр сарын 9-нд Берлинд нас баржээ. Т??нийг ахынх нь дэргэд Фридрихсфельдегийн т?в оршуулгын газарт оршуулжээ.

Цахим холбоос [ засварлах | кодоор засварлах ]

  Commons: Маркус Вольф  ? Викимедиа зураг, бичлэг, дууны сан