Жэймс Ван

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь
Жэймс Ван
Жэймс Ван 2013 онд.
Т?рс?н 1977 оны 2 сарын 27 ( 1977-02-27 ) (47 настай)
Малайз , Кучин
Ажил Кино найруулагч, продюсер, зохиолч
Он жил 1999?одоо

Жэймс Ван ( Англи : James Wan , 1977 оны хоёрдугаар сарын 27-нд т?рс?н ) нь Малайз гаралтай Австралийн кино найруулагч, зохиолч-продюсер юм. Т??ний б?тээл??дээс Х?р?? киноны нь Билли х??хэлдэй ихэд алдартай. Ван аймшгийн т?рлийн кино голчлон б?тээсэн байдаг ба Чимээг?й х?м??с , ?хлийн ял , Далд х?ч болон Хараал зэрэг кинонуудыг дурдаж болно.

Намтар [ засварлах | кодоор засварлах ]

Тэрээр 1977 онд Малайзын баруун хэсгийн Кучин хотод Хятад гэр б?лд т?рс?н б?г??д Австралийн баруун хэсэгт балчир насаа ?нг?р??лжээ. Т??ний кино урлагийг м?р??д?х м?р??д?л 11 наснаас нь эхэлсэн ба Мельбурны Кино урлагийн дээд сургуулийг д??ргэсэн, урлагийн Бакалавр зэрэгтэй. 2004 онд аймшгийн т?рлийн Х?р?? киноны нэгд?гээр ангийг Австрали зохиолч Ли Уоннеллтэй хамтран 1.2 сая доллараар б?тээж 103 сая доллларын ашиг олж Билли гэх цуврал алуурчны хачирхалтай т??хийг ??сгэж ?дг??г х?ртэл нийт долоон ангийг хийжээ.

Уран б?тээлийн хамтрагч нь зохиолч Ли Уоннелл, ж?жигчин Патрик Уилсон нар юм.

Ван Юниверсал кино компаний б?тээл адал явдалт Галзуу хурд киноны долоо дахь ангийн найруулагчаар 2013 онд томилогдон ажиллахаар болжээ.

Эшлэл [ засварлах | кодоор засварлах ]

Холбоос [ засварлах | кодоор засварлах ]