Жон Жэймс Рикард Маклеод

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь
Жон Жэймс Рикард Маклеод
Ж.Ж.Р. Маклеод. 1928 оны орчим.
Т?рс?н огноо 1876 оны 9 сарын 6 ( 1876-09-06 )
Шотланд , Пертшир , Клуни
Нас барсан огноо 16 March 1935 (1935-03-16) (58 насалсан)
Шотланд , Абердин
Иргэншил Нэгдсэн Вант Улс
?ндэс Шотланд
Салбар Анагаах ухаан
Байгууллага Кэйс Вэстэрн Рэзэрв их сургууль
Т?гсс?н сургууль Абердиний их сургууль
Алдаршсан з?йл Инсулиныг нээлцсэн
Нэр х?ндтэй шагналууд Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал (1923)

Жон Жэймс Рикард Маклеод ( Англи : John James Rickard Macleod , 1876 оны 9 сарын 6? 1935 оны 3 сарын 16) нь Шотландын эмч, физиологич байв. Тэрээр инсулиныг хамтран нээсэн х?м??сийн нэг гэгддэг б?г??д уг нээлтийнхээ т?л?? Нобелийн шагнал х?ртсэн билээ.

Намтар [ засварлах | кодоор засварлах ]

Маклеод Шотландын Пертширийн Клунид Роберт Маклеодын х?? болон мэндэлжээ.

1898 онд Абердиний их сургуулиас анагаах ухааны зэрэг х?ртэж, Лайпцигийн их сургуульд жил хэртэй ажилласан байна. 1899 онд Лондоны эмнэлэгийн анагаах ухааны сургуульд физиологийн сургагчаар очоод, 1902 оноос тус сургуульдаа биохимийн ухааны лекц унших болсон байна. 1903 онд Охайо муж улсын Кливлэндэд байх, одоогийн Кэйс Вэстэрн Рэзэрв их сургуульд физиологийн ухааны профессороор ажиллаж эхлэв. М?н 1918 онд Канадын Торонтогийн их сургуулийн физиологийн ухааны профессор болсон байна. 1928 онд Абердиний их сургуульдаа эргэж ирэн, физиологийн ухааны профессороор ажиллаж байгаад 1935 онд нас н?гчс?н б?г??д т??нийг Абердин хотын Алленвэйл оршуулгын газарт нутаглуулжээ.

Маклеодын судалгааны гол ажил нь н??рс-усны метаболизм, т??ний ?з??лэх н?л?? байсан б?г??д Фредерик Бантинг , Чарьлз Бэст нарын хамтаар чихрийн шижинг эмнэх ?йлчилгээтэй инсулиныг нээсэн билээ. ??нийхээ т?л?? Бантинг, Маклеод нар 1923 онд физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хуваан х?ртжээ. Маклеод Нобелийн шагналын хагасыг х?ртсэн боловч Бантингаас эхлээд олон х?н Маклеодын инсулиныг нээхэд оруулсан хувь нэмэр тун бага б?г??д Бэстийн г?йцэтгэсэн ??рэг их байсан гэж бичиж ?лдээсэн байдаг. Гэхдээ уг судалгаа нь Маклеодын т?л?вл?г?? байсан б?г??д т??ний санаачлагаар хийсэн туршилтын ?р д?нд инсулиныг дангаар нь ялган авч чадсан билээ. ?дг?? инсулиныг нээсэн тухайд Бантинг, Бэст нар Маклеод болон т??ний хамтран з?тгэгч Жэймс Коллипийг т??хийн номнуудаас хасах зорилготой байсан байж магадг?й гэх ?зэл байдаг. Бэст биш, Маклеод Нобелийн шагналыг х?ртсэн нь тухайн ?едээ ихээхэн дуулиан тарьж байжээ. Тэр Нобелийн шагналын м?нг?? Жэймс Коллиптой хуваалцсан гэдэг. Маклеод Физиологийн с??лийн ?еийн ололт ( Recent Advances in Physiology , 1905); Чихрийн шижин, т??ний эмгэг з?йн физиологи ( Diabetes: its Pathological Physiology , 1925); Н??рс-усны метаболизм ба инсулин ( Carbohydrate Metabolism and Insulin , 1926) зэрэг 11 ном туурвисан.

Торонтогийн их сургуулийн анагаах ухааны тэнхимийн барилгын хурлын танхим т??ний нэрээр нэрлэгдсэн байдаг. М?н 2005 Diabetes UK байгууллага Лондон дахь байраа т??ний нэрэмжит болгожээ.

Эшлэл [ засварлах | кодоор засварлах ]

  • Raju, Tonse N K (2006). "A mysterious something: the discovery of insulin and the 1923 Nobel Prize for Frederick G. Banting (1891-1941) and John J.R. Macleod (1876-1935)". Acta Paediatr . 95 (10): 1155?6. doi : 10.1080/08035250600930328 . PMID   16982482 . {{ cite journal }} : Unknown parameter |month= ignored ( help )
  • Shampo, Marc A (2006). "John J. R. Macleod: Nobel prize for discovery of insulin". Mayo Clin. Proc . 81 (8): 1006. doi : 10.4065/81.8.1006 . PMID   16901021 . {{ cite journal }} : Unknown parameter |coauthors= ignored ( |author= suggested) ( help ) ; Unknown parameter |month= ignored ( help )

Цахим холбоос [ засварлах | кодоор засварлах ]

  Commons: John James Rickard Macleod  ? Викимедиа дуу д?рсний сан