한국   대만   중국   일본 
Дэлхийн Эдийн Засгийн Форум ? Википедиа нэвтэрхий толь Jump to content

Дэлхийн Эдийн Засгийн Форум

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь
Дэлхийн Эдийн Засгийн Форум
Байгуулагдсан  • 1971 - Европын Удирдлагын Форум
 • 1987 - Дэлхийн Эдийн Засгийн Форум
Т?р?л Ашгийн т?л?? бус байгууллага
Хууль з?йн байдал Сан
Т?в байр Швейцар , Женев , Колони
?йлчилдэг б?с Дэлхий даяар
Г?йцэтгэх захирал Клаус Шваб
Цахим с?лжээ weforum.org

Дэлхийн Эдийн Засгийн Форум ( Англи : World Economic Forum , WEF ) нь Швейцарын Женев кантоны Колонид байрлах, ашгийн т?л?? бус сан б?г??д жил тутам Швейцарын з??н Альпийн б?с нутаг болох Граубюнден дэх уулын амралтын газар Давост зохион байгуулдаг уулзалтаараа алдаршсан байгууллага юм.

Уг уулзалтад нь том компанийн удирдагчид, олон улсын улс т?рийн лидер??д, сонгогдсон эрдэмтэд болон сэтг??лчид оролцож, дэлхий дахинд тулгараад байгаа эр??л мэнд, байгаль орчин зэрэг хамгийн чухал асуудлуудын талаар санал бодлоо уралдуулдаг уламжлалтай.

Уулзалтаас гадна тус сан хэд хэдэн т?рлийн судалгааны тайлан гаргаж, гиш??дийнхээ сонирхсон салбарт санаачлага гаргадаг [1] .

Т??х [ засварлах | кодоор засварлах ]

1971 онд дэлхийн ?нц?г булан б?рээс 1000 орчим томоохон компани, байгууллагын т?л??лл??д гиш??нчлэлтэй. Байнгын г?йцэтгэх байгууллага нь Удирдах з?вл?л юм. Т?в байр нь Женевийн хотын захад байрлах Колоньи хот юм. Чуулганы т?свийг жил б?рийн гиш??нчлэлийн татвар, форумд оролцогчдын оруулсан х?р?нг??с б?рд??лдэг. Оролцогчдын б?рэлдэх??нийг жил б?р хянаж ??рчилд?г байна. ДЭЗФ-ыг ??сгэн байгуулагч, байнгын захирал нь профессор Клаус Шваб юм. Т??ний санаачилгаар 1971 онд анх удаа симпозиум болж, Европын тэрг??лэх компаниудын 450 орчим удирдах албан тушаалтан оролцож, дэлхийн эдийн засгийн хэтийн т?л?вийг хэлэлцэж, нэгдсэн стратеги боловсруулжээ.

?мн? нь "Европын менежментийн форум" нэртэй байсан б?г??д 1987 онд ?н??гийн нэрээ олжээ.

ДЭЗФ-ын гол арга хэмжээ бол жил б?р уламжлал болгон дэлхийн алдартай цанын бааз Давос хотод 1-р сарын с??л буюу 2-р сарын эхээр болдог (2001 онд Нью-Йоркт болсон террорист халдлагын улмаас АНУ-тай эв санааны нэгдлээ илэрхийлснийг эс тооцвол) форум юм. Уламжлал ёсоор бол дэлхийн цаг ?еийн гол асуудлууд, эдийн засгийн х?гжлийн хэтийн т?л?в, тогтвортой байдал, энх тайвныг бэхж??лэх, "халуун цэг??д"-ийн н?хц?л байдлын талаар албан бус хэлбэрээр хэлэлцдэг. Давосын уулзалтын х?рээнд 300 орчим нэгдсэн хуралдаан, семинар, дугуй ширээний уулзалт, т?рийн удирдагч нарыг оролцуулсан “бяцхан албан бус дээд хэмжээний уулзалт” зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.

Тус байгууллага нь Колоньид байрлах т?в байраас гадна Нью-Йорк, Бээжин, Токиод салбартай. 2016 оны 10-р сарын 10-нд АНУ-ын Сан Франциско хотод м?н нэгэн шинэ салбараа нээсэн байна.

Эшлэл [ засварлах | кодоор засварлах ]

  1. Pigman. pp. 41–42.

Цахим холбоос [ засварлах | кодоор засварлах ]

  Commons: Дэлхийн Эдийн Засгийн Форум  ? Викимедиа зураг, бичлэг, дууны сан