Дели

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь
Дели
Delhi
Хотын зураг
?мн?д Дели дэх Бахай шашны с?м
Улс Энэтхэг Энэтхэг  Энэтхэг
Метрополитан хот Нийслэл
Т??х  
Байгуулагдсан 1958 оны арваннэгд?гээр сарын 1
Засаглал  
 - Захирагч Аарти Мехра
Газар нутаг  
 - Нийт 1,483 км²
?нд?р 239 м м
Х?н ам  
 - Нийт ( 2001 ) 13,782,976
 - Нягтрал 11,463/км²
 - Х?й д??ргийн хамт 25 сая
Шуудангийн код 110 xxx
Утасны код 9111
Цахим с?лжээ : delhigovt.nic.in

Дели ( хинд. ?????? ; панж. ????? ; урд?. ??? ; заримдаа Дилли гэдэг) нь Энэтхэгт х?н амаараа хоёрт орох 17 сая х?н амтай метрополис [1] б?г??д Делийн ?ндэсний Нийслэлийн Нутаг дэвсгэр хэмээх албан ёсны нэртэй холбооны засгийн газраас удирддаг нутаг дэвсгэр юм. Хойд Энэтхэгийн Панжаб б?с нутаг дахь Ямуна м?рний эрэг дээр байрладаг тус хот нь дэлхийн хамгийн эрт х?н суурьшсан хотуудын нэг болно.

1639 онд Шахжаханы байгуулсан Ред Форт нь Энэтхэгийн тусгаар тогтнолын ?д?р Энэтхэгийн Ер?нхий сайд ард т?мэндээ хандаж ?г хэлдэг газар болсон

Дели нь дундад зууны ?ед Энэтхэгийн хэд хэдэн эзэнт улсын нийслэл болж байсан б?г??д баруун хойд Энэтхэг болон Энэтхэг-Гангын тал газрын хоорондох худалдааны эртний зам дагуу байрладаг нэгэн том хот юм. Энэ хотод эртний болон дундад зууны ?етэй холбоотой т??хэн х?ш?? дурсгал, археологийн олдвор, ?лдэгдэл их бий. Моголын эзэн хаан Шахжахан ?дг?? "Хуучин Дели" хэмээх хотыг байгуулсан нь 1649-1857 онд Моголын Эзэнт г?рний нийслэл болж байв.


Британийн З??н Энэтхэгийн Компани XVIII-XIX зууны ?ед Энэтхэгийн ихээхэн хэсгийг хяналтдаа оруулж, тус компани болон Британийн Ражийн удирдлага дор Калькуттаг нийслэл болгожээ. Нэгдсэн Вант Улсын V Жорж 1911 онд нийслэлийг Дели р?? буцаан н??лгэж, Шинэ Дели хэмээх шинэ хот байгуулахаар болсноо зарлах х?ртэл Калькутта ийнх?? нийслэлийн ??рэг г?йцэтгэжээ. 1947 онд Энэтхэг Британий ноёрхлоос тусгаар тогтносны дараа Шинэ Дели Энэтхэгийн нийслэл б?г??д засаг захиргааны т?в нь болсон. Ийнх?? Шинэ Делид холбооны засгийн газрын гол гол байрууд, ??ний дотор Энэтхэгийн парламент байрлах болсон.

Улс орны ?нц?г булан б?рээс х?м??с цагаачлан ирсээр Дели олон соёлыг агуулсан космополитан хот болон ?рг?жжээ. Хотын т?ргэн х?гжил, урбанизаци, х?н амын харьцангуй ?нд?р дундаж орлого зэрэг нь хотыг ??рчилс?н. [2] ?н??д?р Дели Энэтхэгийн соёл, улс т?р, бизнесийн томоохон т?в болсон.

Делигийн ес?н д??ргийг харуулсан газрын зураг

М?н ?зэх [ засварлах | кодоор засварлах ]

Эгч д?? хотууд [ засварлах | кодоор засварлах ]

Лавлах материал [ засварлах | кодоор засварлах ]

  1. Census of India - Projected Population
  2. Dayal, Ravi (2002). "A Kayastha's View" . Seminar (web edition) (515) . Retrieved 2007-01-29 . {{ cite journal }} : Unknown parameter |month= ignored ( help )
  3. Washington, Delhi to be 'sister' cities The Times of India
  4. 4.0 4.1 4.2 4.3 4.4 4.5 Delhi to London, it’s a sister act The Times of India

Гадаад холбоос [ засварлах | кодоор засварлах ]