한국   대만   중국   일본 
Гэтэж буй бар, Нуугдаж буй луу ? Википедиа нэвтэрхий толь Jump to content

Гэтэж буй бар, Нуугдаж буй луу

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь
Хуаншань хот дахь киноны зураг авсан газар

Гэтэж буй бар, Нуугдаж буй луу 2000 онд б?тээгдсэн тулааны урлагийн кино . Америк , Хятад , Хонконг , Тайвань улсуудын хамтран б?тээсэн энэ киног Эн Ли найруулж, Чоу Юн Фат, Мишель Иоу, Жан Зиеи, Чан Чэн нарын ж?жигчид тоглосон. Киног тулааны урлагийн зохиолч Ван Дулугийн хятадад Crane Iron Pentalogy хэмээн танигдсан таван цуврал зохиолын д?р?в дэх зохиолоор б?тээжээ. Киноны тулааны хэсг??дийг Юэн Во Пин тавьжээ. ?ргэлжлэл ангийг 2015 оны наймдугаар сарын 28-нд дэлгэцэнд гаргана гэсэн байна. Арван долоон сая ам.долларын ?ртг??р б?тсэн Гэтэж буй бар, Нуугдаж буй луу кино 213,5 сая ам.долларын орлого олсон амжилт гаргасан. Америкийн зах зээлээс 128 сая ам.долларын орлого олсноороо Америкийн т??хэн дэх гадаад хэл дээрх хамгийн ?нд?р орлоготой кино болжээ. Тус кино 40 гаруй шагнал х?ртсэний дотор Академийн шагнал гардуулах ёслолд “Шилдэг кино” зэрэг зургаан т?р?лд нэр дэвшсэнээс “Гадаад хэл дээрх шилдэг кино” (Тайвань) тэрг??тэй д?рв?н т?р?лд ялалт байгуулсан. М?н БАФТА-гийн д?р?в, Алтан Б?мб?рц?гийн хоёр шагнал тус тус х?ртжээ. Эдгээр амжилтаас гадна тус кино Америкт хамгийн их н?л?? ?з??лсэн шилдэг гадаад кинонуудын нэгээр шалгарсан. ?зэгчид киноны зураглал, тулааны ?зэгдэл, ?г??лэмж, найруулга, х?гжмийг хамгийн ихээр шагшжээ.

?йл явдал [ засварлах | кодоор засварлах ]

Кианлон эзэн хааны ?еийн Чин династийн 43-р (1779) он. Вуданы тулаанч эр Ли Му Байн багшийг олон жилийн ?мн? Ш?нийн ?нэг хочит тулааны урлагт суралцахыг х?сэгч х??хэн алсан байлаа. Му Бай ??р нэгэн эмэгтэй тулаанч Ю Ш? Лиэний сайн найз б?г??д тэд хоёр биендээ сэтгэлтэй ч ??нийгээ ??рсд??с?? т?дийг?й бусдаас нуудаг. Тулаанчийн амьдралаа орхихоор шийдсэн Му Бай Хувь тавилангийн гэгддэг илдээ Бээжин хотноо суух ноён Тэд бэлэг болгон Ш? Лиэнээр х?рг??лнэ. Илдийг х?ргэж ирсэн Ш? Лиэн ноён Тэгийн ?рг??нд захирагч Югийн охин Жэнтэй танилцав. Удахг?й хадамд гарах гэж буй тэрээр Ш? Лиэний тулаанчийн амьдралыг тун их сонирхож байлаа. Тэр ?дэш н??рээ халхалсан хулгайч ноён Тэгийн ?рг??нд нэвтэрч Хувь тавилангийн илдийг хулгайлна. Хулгайчийг м?рд?ж явсаар Му Бай, Ш? Лиэн хоёр багшийг нь алсан Ш?нийн ?нэг захирагчийн гэрт шивэгчин нэрийдлээр олон жилийн турш б?гж байгааг олж мэдэв. Ш?нийн ?нэгийг м?шгиж байгаа м?рд?гч Цай, т??ний охин Мэй нартай Му Бай ш?нийн тулааны ?еэр таарна. Тулааны ?еэр Ш?нийн ?нэгийг Му Бай алахын даваан дээр н??рээ халхалсан н?г??х хулгайч гарч ирэн ?нэгийг хамгаалан тулалдаж эхлэв. Ш?нийн ?нэг энэ ?ед м?рд?гч Цайг алж, хулгайчийн хамт зугтаан алга болно. Му Байтай шавь нь хэрхэн тулалдахыг харсан Ш?нийн ?нэг Жэн т??нд мэдэгдэлг?йгээр Вуданы тулааны урлагт суралцсаныг мэднэ.

Тэр ш?н? ц?лийн дээрэмчин Ло гэгч Жэний ?рг??нд нууцаар нэвтрэн т??нийг ??ртэй нь хамт явахыг х?снэ. Жэнийг гуйх нь урьд ?мн? болсон явдлаас улбаатай байлаа. Захирагч Югийн гэр б?л ц?лд н??дэллэн явж байх ?ед Ло дээрэмчидтэйгээ тэдэн р?? дайрч Жэний самыгбулаан авчээ. Самаа эрг??лж авах гэсэн Жэн т??ний араас х??ц?лд?ж явсаар Логийн амьдардаг агуйд ирэв. Удалг?й тэр хоёр бие биедээ сэтгэлтэй болох ч Жэн гэртээ харих ёстой байлаа. Ло хайртай б?сг?й Жэндээ нэгэн домог ярьж ?гс?н нь эрт цагт нэгэн эр б?х х?слээ биел??лэхийн тулд ?нд?р уулан дээрээс ?сэрсэн тухай байв. Тэр залуугийн сэтгэл ариун байсан учраас уулнаас унасан ч ?хээг?й гэдгийг ярьж тэд салцгаажээ. Жэнд хайртай Ло т??нийг хайрг?й х?нтэй гэрлэлг?й ??ртэй нь хамт явахыг х?сэн хуримыг нь ?йм??лэв. Т??нийг харсан Му Бай, Ш? Лиэн хоёр Лог Вудан ууланд х?ргэж болчимг?й ?йлдэл хийснийг нь зэмлэв. Харин Жэн хуримын анхны ш?н?? н?хр??с?? зугтаж, эр х?н шиг хувцаслан Хувь тавилангийн илдийг аваад явжээ. Замдаа тэр таарсан тулаанчдыг ялж явлаа.

Ингэж явсаар Жэн хуурай эгч Ш? Лиэн дээр ирэх ?ед Ло т??нийг Вудан ууланд х?лээж байгааг хэлж илдийг эрг??лж ?г?хийг х?сэв. Гэсэн ч Жэн дург?йцэж т??нтэй тулалдан х?з??ндээ хутга тулгуулсан ч илдээ буулгах ?ед нь Ш? Лиэнийг гэмтээгээд зугтана. Зугтсан Жэний араас Му Бай хулсан ойд ирж Жэнийг шавиа болгохыг х?ссэн ч тэр дург?йцэн тулалдаж эхэлнэ. Му Бай ?н??х илдийг х?рхрээ р?? шидэх ?ед Жэн араас нь ус руу орсонд Ш?нийн ?нэг т??нийг аварна. Ш?нийн ?нэг Жэнийг агуйд авчран мансууруулсан байх ?еэр Му Бай ирнэ. Ш?нийн ?нэгийг ийш ирэхийг харсан Ш? Лиэн агуйд ирж ??нийг хэлэхэд тэдэн р?? гэнэт хортой з??гээр довтлов. З??г амжилттай хааж Ш?нийн ?нэгийг Му Бай алсан ч х?з??нд нь хортой з?? зоогдсоныг мэднэ. ?нэг ?хэхийнхээ ?мн?х?н Жэнийг алах зорилготой байснаа хэлнэ. Учир нь Жэн т??нээс Вуданы тулааны урлагийн эрдмээ нууж байсан тул хамгийн том дайсан нь байсан гэжээ. Му Байг хордуулсан хорны ер?нд?гийг хийж авчрахаар Жэн явахад Му Бай ??рийг?? ?хэлдээ бэлдэнэ. Тэр с??лийн амьсгалаа шавхан байж Ш? Лиэнд хэчнээн хайртайгаа хэлэв. Жэн ер?нд?г бэлдэж авчирсан ч Ш? Лиэний гар дээр ?нг?рс?н Му Байг аврахаас ?нг?рчээ. Хувь тавилангийн илдийг ноён Тэд ?гс?н Жэн Вудан ууланд Ло дээр ирж нэгэн ш?нийг ?нг?р??н?. Дараа ?гл?? нь Лог сэрэхэд Жэн уулан дээр зогсож байлаа. Жэн т??нээс х?слээ хэлэхийг асуухад хамтдаа ц?л р?? явж амьдрахыг х?снэ. Жэн уулнаас доош ?срэхэд Ло уйлан хоцорно.

Д?р??дэд [ засварлах | кодоор засварлах ]

  • Чоу Юн Фат - Ли Му Байд
  • Мишел Иоу - Ю Ш? Лиэнд
  • Жан Зиеи - Жэн Юд
  • Чан Чэн - Ло буюу “Хар ??л”-д
  • Чэн Пэй-пэй - Ш?нийн ?нэгт
  • Сихун Лун - Ноён Тэд
  • Ли Фазэн - Захирагч Юд
  • Гао Шиан - Бод
  • Хай Ян - Хатагтай Юд
  • Ван Дэмин - М?рд?гч Цайд
  • Хуан С?ин - Ву эгчид
  • Ян Руй - Шивэгчинд
  • Ли Кай - Гоу Жун Пэйд
  • Фэн Жианхуа - Гоу Жун Синунд
  • Ма Жоншуан - Ми Биаод
  • Ли Баочэн - Фун Чанд
  • Ян Ёндэ - Жин ламд

Сэдэв болон тайлал [ засварлах | кодоор засварлах ]

Нэр [ засварлах | кодоор засварлах ]

Гэтэж буй бар, Нуугдаж буй луу гэх нэр нь бусдад т?дий л анзаарагддагг?й агуу х?м??с хаа сайг?й байдгийг илэрхийлсэн утгатай Хятадын з?йр ?гийг уран зохиолын хэлнээ буулгасан тайлбар юм. Эртний Хятадын яруу найрагч Ю Шиний (513-581) ш?лэгт “харанхуйд хадны ард бар байх нь гарцааг?й, мушгиран буй аварга ?ндэс луунаас ялгааг?й” хэмээн гардаг. Шиаоху, Жиаолон нарын нэрийн с??лийн ханз “Бар”, “Луу” гэсэн утгыг илэрхийлнэ.

Багш шавийн харилцаа [ засварлах | кодоор засварлах ]

Чадварлаг шавьтай болох гэсэн багшийн х?сэл, багш шавийн хооронд х?лээсэн ??рэг, эдгээрийн дундах хурцадмал байдал нь д?р??дийн хооронд з?рчил ??сгэж, дараа дараагийн алхмыг хийхэд х?ргэж байгаа нь киног ?рн??лжээ. Ли Му Бай багшийнхаа ?хэлд ?с санасан нь т??нд дарамт болж байна, гэхдээ тэр тулаанчийн амьдралаа орхихоор шийднэ. Жэнийг шавиа болгох гэсэн х?сэл Му Бай, Ш?нийн ?нэг хоёрт хоёуланд нь байгаа нь тэднийг ?д??ж байгаа явдал.

Шавь нь багшаасаа ил?? байгаа нь, багшаасаа т?р??лж шинэ мэдлэг олж нээсэн нь багш шавийн хоорондох тэрх?? з?рчлийг ??сгэж байна. Жэн л гэхэд ??рийн багш Ш?нийн ?нэгээс тулааны урлагийн эрдмээ нууж ирсэн нь тэднийг ??рсдийн замаар явахад х?ргэсэн. Ш?нийн ?нэг, Вуданы багш хоёрын дунд байсан ариун бус харилцаа (багш нь т??нд тулааны урлаг заалг?й эмэгтэй х?нийх нь хувьд ашигласан гэж ??р?? хэлдэг) т??нийг гэмт хэрэгтний амьдрал руу х?т?лс?н байдаг. Ли Му Бай, Жэн хоёрын харилцан яриаг харахад багш шавийн харилцаанаас романтик харилцаа ??сч болохоор харагддаг. Жэн ч ??нд нь хариу болгож Ли Му Бай гол руу Хувь тавилангийн илдийг шидэхэд араас нь ?сэрч орсноор багштай болох х?сэлг?й байгаагаа илэрхийлдэг.

Хор [ засварлах | кодоор засварлах ]

Энэ кинонд гарч буй нэг чухал з?йл нь хор. Тулааны урлагт амиа хичээсэн, тулалдах чадварг?й х?м??сийн хэрэглэдэг з?йл нь хор гэж ?здэг. ??нд хамгийн их тохирч байгаа д?р нь Ш?нийн ?нэг. Хор гэдэг т??ний сул дорой байдлын илэрхийлэл. Тэр ?ш??г?? авахын тулд Вуданы урлагийн багшийг хордуулсан, Жэнийг хортой з??гээр алах гэж байгаад Ли Му Байг онож алдаг.

Гэхдээ хор гэдэг з?вх?н гадна байдалд илэрдэгг?й. Жэнийг асарч халамжилж эхэлснээр тэр Жэнийг ч бас дотоод сэтгэлийнх нь хувьд хордуулсан. ??нийг Жэний гаргаж буй худал ярьж, хулгай хийж, м?н ??рийг нь орхиж буй зэргээс харж болно. Гэхдээ Жэнийг анхнаас сургаж эхэлсэн гэхэд Жэн т??н шиг хор хэрэглэж ер??с?? харагддагг?й нь тэр тэгтлээ замаа алдчихааг?й, засч авах боломж байгааг харуулж байна. Ш?нийн ?нэг ?хэхдээ “найман настай охины хуурмаг зан”-гаас ил?? хор гэж ?г?й хэмээн хэлдэг нь ??р?? Жэн шиг бага байхдаа сэтгэл з?йн хувьд хордсоноо илэрхийлж буй хэрэг юм. Жэнийг сайн багшийн зааварг?йгээр “хорт луу” болно хэмээн Ли Му Бай ?здэг нь ийм учиртай.

Кино б?тээх явц [ засварлах | кодоор засварлах ]

Киноны эх зохиол нь 1930-аад оны с??лээр бичсэн Ван Ду Лугийн цуврал б?тээл юм. Цуврал зохиолын д?р?в дэх ботийг кино болгосон нь энэ.

Зураг авалт [ засварлах | кодоор засварлах ]

Тус кино Тайвань улсаас Оскарт нэр дэвшсэн ч гэлээ Хятадын China Film Co-Production Corporation; Америкийн Columbia Pictures Film Production Asia, Sony Pictures Classics, Good Machine; Хонконгийн EDKO Film; Тайванийн Zoom Hunt International Productions Company, Ltd гэсэн д?рв?н б?с нутгийн т?л??л?л болсон компаниудын хамтарсан б?тээл юм.

Ихэнх зураг авалтыг Бээжинд, ?лдсэн хэсг??дийг Анхуй, Хэбэй, Жиансу, Шинжаан мужуудад хийжээ. Хамгийн эхний зураг авалт Говийн ц?лийнх байжээ. “Найман сарын турш би хагас ?д?р ч болтугай завсарлага огт авааг?й. Миний хамаг эрч х?ч дууссан гэж болно. Зураг авалт дуусахын алдад амьсгалахад х?ртэл хэц?? байлаа. Би ??рийг?? з?рхний шигдээс болох вий гэж бодож байсан” хэмээн найруулагч Эн Ли ярьжээ. “Тулааны хэсг??дэд голдуу ж?жигчид ??рсд?? тоглосон б?г??д тэднийг бэхэлж байсан утсыг арилгахын тулд л компьютер граффик хэрэглэсэн. Ихэнх хэсэг дээр ж?жигчдийн царайг харж болохоор байгаа. Модон дээр л гэхэд ж?жигчид ??рсд?? гарсан” гэж нэмж ярьжээ.

??р нэг х?ндхэн асуудал нь д?рв?н ??р аялгаар ярьдаг ж?жигчид байлаа. Чоу Юн Фат кантон хэлээр ярьдаг Хонконг, Мишел Иоу малай, англи хэлээр ярьдаг Малайз, ганц Жан Зиеи л Эн Лигийн х?ссэн эх газрын мандарин аялгаар ярьдаг х?н байв. “Эхний ?дрийн зураг авалт дээр нэг сценийг би 28 удаа давтах хэрэгтэй болсон. Надад хэзээ ч ийм явдал тохиолдож байгааг?й” хэмээн Чоу Юн Фат ярьжээ.

Кино дотоодын биш барууны ?зэгчдэд чиглэсэн байсан болохоор англи бичгэн орчуулга нэмэх хэрэгтэй болжээ. Баруунд боловсрол эзэмшсэн Эн Ли хадмал орчуулгыг ??р?? барууны ?зэгчдэд тохируулан биечлэн хийсэн гэдэг.

Киноны дуу, х?гжим [ засварлах | кодоор засварлах ]

Х?гжмийг Тан Дун бичсэнийг Шанхайн симфони оркестр, Шанхайн ?ндэсний оркестр, Шанхайн цохилуур х?гжмийн оркестр тогложээ. М?н Ёо-Ёо Магийн тоглосон морин хийлийн ганчаарчилсан тоглолт ч багтана. б?х х?гжмийг ерд?? хоёр долоо хоногийн хугацаанд бичиж дуусгажээ. Киноны дуу A Love Before Time -ийг Коко Ли дуулсан юм.

Маркетинг [ засварлах | кодоор засварлах ]

Тус киног видео тоглоом, комикс ном болгон гаргасан. М?н эх зохиол дээр ?ндэслэсэн 34 ангит телевизийн цуврал киног Тайваньд б?тээснийг 2004 онд Америк, Канадын ?зэгчдэд х?ргэжээ.

?зэгчдийн х?лээн авалт [ засварлах | кодоор засварлах ]

Ш??мж [ засварлах | кодоор засварлах ]

Барууны ерт?нц?д Гэтэж буй бар, Нуугдаж буй луу кино сайнаар ?нэлэгдэн, сайшаал магтаал х?ртэж, хэд хэдэн шагналд нэр дэвшсэн. Rotten Tomatoes сайтад дурдсанаар 150 ш??мж дээр ?ндэслэн харахад 97% нь сайн ?нэлгээ ?гс?н байна. Харин Metacritic сайтад 31 ш??мж дээр ?ндэслэхэд 100-гаас дунджаар 93 оноо авчээ. Гол д?рийн ж?жигчдийн аялгыг хятад хэлтэй ?зэгчид ш??мжилсэн тал бий. Ингэхдээ Чоу, Мишел хоёрыг мандарин аялгаар эх хэл шигээ ярьж чадааг?й гэж байлаа. Cinescape-д 2000 оны 12 дугаар сарын 28-нд ?гс?н ярилцлагадаа Мишел “Миний д?р Бээжингийн х?н биш болохоор би заавал Бээжин аялгаар ярих хэрэгг?й” гэжээ. Ярилцлага авч байсан Крэг Рэйд “Хадам ээж маань Сичуан-мандарин аялгаар ярьдгийг ойлгоход хэц?? байдаг” гэхэд Мишел “Муж б?р ??рийн гэсэн аялгатай. Зураг авалт эхлэхэд Чэн Пэй Пэй ??рийнх??р??, Чан Жэн ??рийнх?? аялгаар яриад эхэлсэн. Тэдний юу яриад байгааг хэн ч ойлгоог?й. Бээжингийн баг х?ртэл биднийг хачин гэсэн болохоор энэ тухай март гэж хэлмээр байна” гэж хариулжээ. ?мн? нь тулааны урлагийг т?дий л мэддэгг?й байсан барууны ерт?нц?д Гэтэж буй бар, Нуугдаж буй луу кино ?нд?р амжилт гаргаснаар Нисдэг чинжаалын байшин, Баатар зэрэг дараа дараагийн б?тээл??дийг хийхэд н?л??лс?н байна. М?н тус кино ж?жигчин Жан Зиеигийн карьерт чухал н?л?? ?з??лсэн юм. ??нийгээ тэр “ Гэтэж буй бар Нуугдаж буй луу, Баатар, Гэйшагийн дурсамж зэрэг кинонуудын н?л??г??р Америкийн ?зэгчид дан ганц намайг гэлтг?й Хятад болон Ази ж?жигчдийг сонирхох болсон. Эдгээр киноны ачаар Ази ж?жигчдэд ил?? их боломж нээгдсэн” хэмээн ярьжээ. Ц?лийн дээрэмчин Ло буюу “Хар ??л”-ийн д?р л гэхэд цаашдаа Персийн хунтайж зэрэг кино болон компьютер тоглоомуудын гол д?рийг б?тээхэд н?л??лс?н байдаг. Empire сэтг??лийн 2008 онд шалгаруулсан шилдэг 500 киноны 497 дугаарт, м?н 2010 оны Дэлхийн шилдэг 100 киноны 66 дугаарт тус кино жагсжээ.

Ашиг орлого [ засварлах | кодоор засварлах ]

Тус кино 2010 оны 12 дугаар сарын 8-ны ?др??с эхлэн АНУ-д ц??н тооны театруудаар гарч эхэлсэн. Нээлтээ хийсэн эхний амралтын ?др??ддээ 663,205 ам.долларын орлогоор 15 дугаар байрт бичигдэж байв. 2001 оны 1 д?гээр сарын 12 гэхэд ихэнх кинотеатраар гарч 8,647,295 ам.долларын орлогоор 6 дугаар байрт бичигдэх болжээ. Энэ ?ед Save the Last Dance кино 23,444,930 ам.долларын орлогоор бокс оффисыг тэрг??лж байлаа. Дараагийн долоо хоногт нь киноны орлого бараг 30%-иар буурч 6,080,357 ам.доллар олжээ. Ийнх?? 837 театраар гарч байсан кино 8 дугаар байрт жагсав. Харин Save the Last Dance кино 15,366,047 ам.долларын орлогоор тэрг??н байраа хадгалсаар л байв. Гэтэж буй бар, Нуугдаж буй луу кино с??лийн долоо хоногтоо 37,233 ам.доллараар 50 дугаар байрт бичигдсэн. Нийт 31 долоо хоногт театраар гарсан энэ кино 128,078,872 ам.долларын орлогыг дотоодоос, бусад улсын зах зээлээс 85,446,864 ам.доллар, нийтдээ 213,525,736 ам.долларын орлого олжээ. 2000 оны орлогыг б?хэлд нь аваад ?звэл тус кино ашиг орлогоороо 19 д?гээр байрт жагсчээ.

Сайшаал, магтаал [ засварлах | кодоор засварлах ]

Торонто, Нью-Йоркийн кино наадмуудаас ?нд?р ?нэлгээ авсан энэ кино 2011 оны Академийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн. М?н 2000 оны Каннын кино наадам дээр гарсан билээ.

?ргэлжлэл [ засварлах | кодоор засварлах ]

2013 оны 1 д?гээр сард киноны дараагийн ангийн зураг авалт Harvey Weinstein кино компанийн удирдлага дор 5 сард эхэлнэ хэмээн мэдэгдсэн. Crane-Iron цувралын тавь дахь буюу с??лийн боть Iron Knight, Silver Vase-ээс сэдэвлэсэн зохиолыг Жон Фуско бичиж, тулааны тавилтыг Юэн В? Пэн г?йцэтгэнэ гэж мэдэгдлээ.

Донни Иен 2013 оны 3 сарын 18-нд гол д?рд тоглоно гэсэн дам яриаг баталсан бол м?н энэ ?еэр Ю Ш? Лиэний д?рийг Мишел Иоу дахин б?тээнэ гэсэн яриа тархав.

2013 оны 5 сарын 16-нд ?ргэлжлэл ангийг Crouching Tiger, Hidden Dragon ? The Green Destiny гэсэн нэрээр б?тээх болсноо албан ёсоор мэдэгджээ.

2013 оны 8 сарын 20-нд Жан Зиеи ?мн?х д?рээ дахин б?тээнэ гэх яриа гарсанд т??ний т?л??л?гч Жи Линлин худлаа гээд “Найруулагч Эн Ли байсан тохиолдолд л тэр тоглоно” гэдгийг мэдэгджээ. 2014 оны 6 сарын 10-нд Николас Цэ “Т?м?р х?лэг баатар”-т (Жэн Ю, Ло нарын х??), Шиа Зитон “М?нг?н бумба”-д тоглох болсныг зарлав.

Зураг авалт 2014 оны 6 сард эхэлж Шинэ Зеланд, Хятад улсуудад зураг авна гэж байсан ч эхлэх хугацааг 8 сард болгон хойшлуулжээ. 2014 оны 6 сарын 16-нд киног Pegasus Media, China Film Group Corporation, Weinstein Company нар хамтран б?тээж 2016 онд дэлгэцнээ гаргахаар болсон.

Харин 2014 оны 9 сард хийсэн мэдэгдэлд 2015 оны 8 сарын 28-нд Netflix болон IMAX кинотеатруудаар нэгэн зэрэг гаргана гэжээ. ??ний дараахан 9 сарын 30-нд Regal Entertainment Group, Cinemark Theatres, AMC Theatres хэмээх гурван том компанийн з?гээс ??рсдийнх?? театраар киног гаргахг?й гэдгээ мэдэгдсэн.

Соёлын хамаарал [ засварлах | кодоор засварлах ]

Жанэт Жэксоны China Love дуунд хааны охин энгийн дайчинд дурласан ч тэдний гэрлэлтийг з?вш??р??г?й тухай ?г??лдэг нь тус кинотой холбоотой.

Киноны эхлэл хэсгийг Энэтхэгийн Magadheera кинонд тэр чигээр нь хуулсан байдаг.

The Adventures of Jimmy Neutron: Boy Genius инээдмийн цувралын нэг анги Crouching Jimmy, Hidden Sheen нэртэй.