한국   대만   중국   일본 
Гончигийн Базар ? Википедиа нэвтэрхий толь Jump to content

Гончигийн Базар

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь

Олхонууд Гончигийн Базар (1932 онд Ховд аймгийн Дарви суманд т?рс?н) нь Монгол Улсын Ардын багш цолтой сурган х?м??ж??лэгч, барилгын инженер юм.

Бага, дунд сургууль т?гс??д 16 настайгаасаа сурган х?м??ж??лэх ажлынхаа гарааг эхэлсэн ба Дарви сумын бага сургуульд 1947-1951 онуудад багшилж байсан юм.

1951-1955 онд Цэргийн ер?нхий сургууль т?гс??д, ардын цэрэгт салаан даргаар ажиллаж байлаа.

Г.Базар 1956-1961 онд МУИС-д суралцсан юм. 1956 онд МУИС-ийн физикийн ангид оюутнаар элсэн суралцаж байгаад эх орны барилгын байгууллагуудад дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх зайлшг?й шаардлагаар тухайн ?еийн Сайд нарын З?вл?лийн тогтоолоор математик, физикийн ангийн оюутнуудаар б?рд??лэн шинээр нээгдсэн барилгын инженерийн ангид орж суралцан Монгол улсын анхны барилгын инженер??дийн нэг болсон юм. Сургуульдаа жил дараалан онц сайн сурсан учир С?хбаатарын нэрэмжит цалинтай оюутан байсан ба 1959 онд Австри улсын нийслэл Вена хотод болсон Дэлхийн Оюутан Залуучуудын VII фестивальд оролцож байлаа.

1961 онд сургуулиа т?гс??д сургуульдаа багшаар ?лдэн ажилласан. Техникийн их сургуулийн ууган салбар, барилгын инженерийн салбарыг ??сгэн байгуулагч анхны багш нарын нэг юм.

1961-1971 онд конструкцийн тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгч, деканаар ажилласан.

Г.Базар нь 1971-1974 онд Москва хотын Барилга инженерийн дээд сургуулийн аспирантурт суралцан “Орон зайн нимгэн ханатай оболочкийн тооцооны онолын судалгаа” сэдвээр техникийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм.

1975-1992 онд Барилгын конструкцийн тэнхимийн эрхлэгч 1992-2004 онд Барилгын конструкцийн тэнхимийн багш, дэд профессор 2004 оноос з?вл?х профессороор ажиллалаа.

1961 оноос эхлэн гавьяаныхаа амралтад гартал МУИС, ТИС-д багш, тэнхмийн эрхлэгч, факультетийн деканаар ажилласан. Ажиллах хугацаандаа олон арван эрдэм шинжилгээний ?г??лэл, ном сурах бичиг бичиж хэвл??лсэн ба магистр, докторын ажил удирдан хамгаалуулсан. Хэвл??лсэн ном сурах бичиг нь удаа дараа ТИС-ийн шилдэг сурах бичгээр шалгарч байв. Монгол улсын барилгын салбарт мэргэжилтэй боловсон х?чин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь т?р засаг ?нэлэн 1998 онд гавьяат багш, 2009 онд ардын багш цолоор шагнасан ба 2016 онд ТИС-ийн х?ндэт доктор цол х?ртсэн юм.