한국   대만   중국   일본 
Базарын Цэдэн-Иш ? Википедиа нэвтэрхий толь Jump to content

Базарын Цэдэн-Иш

Википедиа ? Ч?л??т нэвтэрхий толь
Базарын Цэдэн-Иш
Т?рс?н
Харьяалал Монгол ?ндэстэн , Буриад ястан
Иргэншил   Монгол
Мэргэжил цэргийн з?тгэлтэн, хилчин

Базарын Цэдэн-Иш (1906-2009) - Монгол Улсын Х?д?лм?рийн Баатар , Гавьяат Хуульч , Дэслэгч Генерал , хилчин.

Намтар [ засварлах | кодоор засварлах ]

Генерал Базарын Цэдэн-Иш нь жинхэнэ ёсоороо 1906 онд Оросын Хаант Улсын Агын Буриадын Автономит тойрогт т?ржээ. Х?х Ишгэнтийн хилийн харуулын даргаас НАХЯ-ны орлогч сайд, Хязгаарын ба ДЦХЭГ-ын дарга х?ртэл хилийн албанд 41 жил ажилласан ахмад хилчин ажээ.

1918 онд монголд н??дэллэн ирж, 1923 онд Баяндун сумын харьяат болжээ. 1927 онд Х?х Ишгэнтэйн хилийн цагдаа, харуулын даргаар томилогдон ажилласан, тэр ?еэс хилийн цэрэгт алба хаах эхлэл нь тавигдсан. Тэрбээр Баяндун сумын нарийн бичгийн дарга, Дашбалбар сумын дарга, Улз хошууны нягтлан бодогч зэрэг албыг 1927 оноос хашиж байгаад 1931 онд цэргийн албанд татагдаж Ардын Армийн холбооны тусгай хороонд бичээч, эх зохиогч, салааны захирагч, штабын даргын туслахын албыг г?йцэтгэжээ.

Тэрбээр Б?х Цэргийн Хилийн Цэргийн Штабт томилогдон, газрын даргын нарийн бичгийн дарга, 1938-1941 онд дотоодын Хамгаалахын Газрын т?в сургуульд хичээл ангийн эрхлэгч, штабын дарга, 1941-1945 онд Н.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн Академид суралцан т?гс??д 1945-1950 онд Хязгаарын ба Дотоодын Цэргийн Хэрэг Эрхлэх Газрын тасаг хэлтэс, штабын даргаар ажиллажээ. МАХН-ын Т?в Хорооны Улс Т?рийн Товчооны 1950 оны 6 дугаар сарын 29-ны ?дрийн хурлын 38/67 дугаар тогтоолоор Гадаад Яамны консулын хэлтсийн даргаар томилогдон, дипломат албанд шилжсэн байна. Цэдэн-Иш нь 1956 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны элчин з?вл?х??р томилогдон ажиллажээ 1958 онд Худалдааны Яамны сайдын 164 д?гээр тогтоолоор Гадаадын Жуулчдыг ?йлчлэх Газрын даргаар ажиллах хугацаандаа “Улаанбаатар зочид буудал”-ыг ашиглалтад оруулж байжээ.

1970-1976 онд НАХЯ-ны орлогч сайд, Хязгаарын ба Дотоодын Цэргийн Хэрэг Эрхлэх Газрын даргын алба хашиж байх хугацаандаа Монгол З?вл?лтийн хилийн хэлэлцээрийг 1975 оны 7 дугаар сард Чита хотноо хийж хилийн шугамыг тодотгох асуудлыг хэлэлцжээ. Хоёр улсын хилийн дагуух 145 хэсэг газрын 695.65 км2 нутаг дэвсгэрийг Монголын талд, 109 хэсэг газрын 120.6 км2 газрыг З?вл?лтийн саналаар тохиролцон 1976 онд хилийн гэрээ байгуулж батламжийг нь Москва хотноо солилцсон байна. Ингэж Монгол улс хил хязгаараа б?хэл б?тнээр баталгаажуулах стратегийн чухал ач холбогдолтой ажлыг Цэдэн-Иш гардан явуулсан нь т??ний оруулсан гавьяа м?н.

БНМАУ-ын хилийн шугамыг тогтооход оруулсан ??рэг [ засварлах | кодоор засварлах ]

1960 онд Монгол, Хятадын хил судлах экспертийн б?лгийн ахлагчаар, 1962 онд БНМАУ, БНХАУ-ын хоорондох улсын хилийн шугамыг тодотгон тогтоох асуудлаар хэлэлцээ хийх Монголын Засгийн газрын т?л??л?гчдийн б?рэлдэх??нд орж ажилласан байна. Ийнх?? 4676,8 км урт хилийн шугам тогтоох ажилд биечлэн идэвх з?тгэлтэй оролцож, т??нийг ??рийн улсад хамгийн ашигтайгаар тогтоон, улмаар Н?Б-д б?ртг??лэн, олон улсын хэмжээнд баталгаажуулахад гол ??рэг г?йцэтгэсэн байна. М?н БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондын хилийн зарим хэсгийг тодотгон тогтоох асуудлаар хэлэлцээ хийх, Монгол, З?вл?лтийн хамтарсан ажлын комиссын Монголын хэсгийн даргаар томилогдон ажиллаж хоёр улсын хоорондох улсын хилийг Алтай таван богдоос Асгатын давааны хяр х?ртэл ?рн?д хэсэг, Их Саяны нуруунаас Тарваган дахын овоо х?ртэл дорнод хэсгийн хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэх ажлыг 1977-1979 онд удирджээ. 1976 онд хилийн гэрээ байгуулахад чухал ??рэг г?йцэтгэжээ.

Б?тээл??д [ засварлах | кодоор засварлах ]

1957 оноос эхлэн Монгол Улсын хилийн т??хэн ??сэл, х?гжлийн судалгаанд тулгуурлан хилийн тухай илтгэл, нийтлэл, тайлбар 80 гаруйг бичсэний гадна “Монгол Улсын хил хязгаар б?рэлдэн тогтсон т??хээс” тэрг??н болон дэд дэвтэр зэрэг хэд хэдэн томоохон б?тээл туурвисан байна.

Цол Хэргэм [ засварлах | кодоор засварлах ]

Гавьяа Шагнал [ засварлах | кодоор засварлах ]

Монгол Улсын [ засварлах | кодоор засварлах ]

  • Монгол Улсын Х?д?лм?рийн Баатар /2006 II 27/ 100 насныхаа ойн босгон дээр дээрх алдар цолыг х?ртсэн байна.
  • 1972 онд дэслэгч генерал цол.
  • БНМАУ-ын Гавьяат Хуульч /1979/
  • С?хбаатарын одон 3 удаа.
  • Цэргийн гавьяаны одон
  • “Алтан гадас” одон зэрэг олон одон, медалиар шагнагджээ.

Гадаад Улсын [ засварлах | кодоор засварлах ]

  • ОХУ-ын Буриад Улсын Хил хамгаалахын Гавьяат ажилтан /2006 II 27/